admin

admin

Л.Энх-Амгалан: Сургуулийн орчны дээрэлхэлтийн хүрээнд хүүхдэд хүлээлгэх хариуцлагын тогтолцоог бий болгоё

Сургуулийн орчинд болон үе тэнгийнхэн нэгнээ дээрэлхсэн хэрэг, зодооны бичлэгүүд ойрын өдрүүдэд ар араасаа гарсаар байна. Эдгээр зөвхөн ил мэдэгдэж...

Read more

“Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-ын төслийг хэлэлцэв

БОАЖЯ-наас “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах журмын төсөлд санал авах хэлэлцүүлгийг зохион байгууллаа. Энэ журамд зарчмын хэд хэдэн өөрчлөлт оруулж байгаа бөгөөд гадаадын анчдад зуучлагч байгууллагыг хасаж, агнуурын бүс нутгийн менежмент хариуцагч, судлаачдын эрх, үүргийг илүү тодорхойлжээ. Мөн журмаар зохицуулж буй ан агнах тусгай зөвшөөрлийг төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүндрэлгүй хүргэхээр цахимжуулахыг тусгаж өгсөн аж. “Ховор амьтан агнах, барих тусгай зөвшөөрөл олгох журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг аж ахуй нэгжүүд дэмжиж байлаа. Цаашид тус яамнаас хэрэгжүүлж буй цөлжилт, газрын доройтлыг багасгах, зэрлэг амьтныг хамгаалахад нийгмийн хариуцлагын хүрээнд идэвхтэй оролцон хамран ажиллах саналтай байгаагаа зарим нь илэрхийлж байв. Хэлэлцүүлэгт тусгай сонирхлын ан агнуур, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй 30 гаруй байгууллагын төлөөлөл оролцлоо.  

Read more
Page 419 of 428 1 … 418 419 420 … 428
Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?