Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хохирогч болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг хангахыг хүсэв

2021/12/03
Хохирогч болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг хангахыг хүсэв
Share on FacebookShare on Twitter

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан болон Консул Ким Тэ Ван нартай энэ сарын 2-нд уулзлаа.

БНСУ-ын Янгсан хотын дунд сургуульд сурдаг Монгол охиныг үе тэнгийнх нь солонгос хүүхдүүд зургаан цагийн турш зүй бусаар харьцаж дарамталсан, бичлэг хийж сүрдүүлсэн хэргийн талаар уулзалтаар ярилцлаа.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяр БНСУ-д монгол хүүхдийн эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, биед нь халдан, сэтгэл санааны болон бие махбодийн хохирол учруулсан сэтгэл сэртхийлгэм хэрэг гарсанд харамсч байгаагаа илэрхийллээ. Мөн монгол хүн бүрийг цочирдуулсан энэ хэрэгт солонгосын тал онцгой анхаарал хандуулж, хэргийг үнэн зөв, бүрэн дүүрэн шалган шийдвэрлэх, гэм буруутай бүх этгээдэд холбогдох хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэх, хэргийн явц, шийдвэрлэлтийн мэдээллийг монголын талд өгөх, хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчид туршлагатай өмгөөлөгч олж өгөх, хохирогч болон түүний эцэг эхийн аюулгүй байдлыг нэн яаралтай хангах зэрэг асуудлыг БНСУ-ын эрх бүхий байгууллагуудад мэдэгдэхийг хүсэв. Мөн Монгол Улсын иргэд БНСУ-д олноор зорчиж, сурч, ажиллаж, амьдардгийг дурдаад, цаашид Монгол Улсын болон БНСУ-ын иргэний эрх ашиг хөндөгдсөн хэрэг зөрчлийг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, гэрээ хэлэлцээрт заасны дагуу хоёр талдаа шуурхай мэдээлж, хамтран ажиллах нь чухал гэдгийг онцлов.

БНСУ-ын ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Сан Чоль болсон үйл явдалд харамсаж байгаагаа илэрхийлэн асуудлыг төвдөө мэдээлж, хариу өгөхөө мэдэгдэв.

 

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?