Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хятадын Yutong Bus компани 165 тэрбумаар 600 автобус нийлүүлнэ

2023/12/02
Хятадын Yutong Bus компани 165 тэрбумаар 600 автобус нийлүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн Засаг даргын орлогч П.Сайнзориг автобусны тендертэй холбоотой асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Захиалагчийн бэлтгэсэн техникийн тодорхойлолт, баримт бичгийг хүлээн авч, тендерийг шалгаруулах ажлыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газар зохион байгуулахаар Үнэлгээний хороог байгуулсан. Үнэлгээний хороо 2023 оны арваннэгдүгээр сарын 24-нд олон улсын тендерээ зарлаж, нээсэн. Уг тендерт таван аж ахуйн нэгж материалаа ирүүлсэн. Таван оролцогчоос дөрөв нь бидний тавьж байгаа техникийн шаардлагад нийцээгүй гэсэн шийдвэр гарч, нэг оролцогчийг шалгаруулсан. Тэр бол БНХАУ-ын энэ чиглэлийн автобус үйлдвэрлэгч Yutong Bus компани 165 тэрбум төгрөгөөр нийт 600 автобус нийлүүлэх санал ирүүлсэн. Үнэлгээний хороо энэ бичиг баримтыг үнэлсний дараагаар тодорхой хэмжээний мэдэгдлүүдийг таван аж ахуйн нэгжид хүргүүлдэг. Энэ мэдээллийг хуулийн хугацаанд хүргүүлж, гэрээгээ байгуулан үе шаттайгаар автобусаа худалдан авна.

Энэ ажлуудаа хийж амжвал шинэ ондоо нийтийн тээврийн шинэчлэлийг шуурхай зохион байгуулна. Хятадын Yutong Bus компани анх батлагдсан төсөвт өртгөөс 17.8 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар байгаа юм. Тендерийн процессын үйл ажиллагаа үргэлжилж байна. Олон нийтэд тухай бүрд нь мэдээллийг хүргэнэ. Тендерийн үнэлгээний хороонд бид оролцох эрхгүй. Бид захиалагчийн хяналтыг тавьж байна. Яваандаа тендерийн сонгон шалгаруулалтын үеэр ажлын тав хоногт гомдол мэдээлэл гараагүй тохиолдолд гэрээ байгуулах эрх үүсдэг.

Тендер дээр гомдол мэдээлэл гарахгүй бол шинэ ондоо багтаж, 300 автобус худалдан авах төлөвлөгөөтэй байгаа. Хамгийн хямд үнэтэй автобус худалдаж авсан гэдэг зүйлийг ярих боломжгүй. Энэ дагуу чанар  стандартад нийцэхгүй асуудал гарах учраас техникийн тодорхойлолтоороо дамжуулж, иргэд ая тухтай зорчих боломжийг хангасан автобус худалдан авахыг зорьж байгаа” гэв.

Харин Нийслэлийн Засаг даргын хэвлэлийн төлөөлөгч Н.Сугар “Үйлдвэрлэсэн он нь 2023 он байх ёстой гэдэг шалгуур тавьсан. Хууль дүрэм стандартын шаардлагын хувьд холбогдох хуульд нийцсэн байх ёстой, зөв талдаа буюу зүүн талдаа хүрдтэй байх шаардлагатай. Багтаамжийн хувьд суудлын тоо 26-30 үүн дээр нэмэх нэг, зогсоод явах зорчигчийн тоо 50-иас дээш буюу нийт 80-аас дээш багтаамжтай байх ёстой.

Уртын хувьд 10-11 метр. Нэмэх, хасах 0.5 см байж болно гэж заасан. Өндөр 3.3 метр. Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй, хөдөлгүүн Евро-5, босоо байрлалтай, хөдөлгүүрийн эзэлхүүн 8400сс байх ёстой. Мөн -45 градуст хөлдөхгүй, нэмэлт агаар халаагч, хуурайшуулагчтай байх ёстой. Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн, эдэлгээтэй байх, 1-3 гишгүүртэй, автобуст гэмтэл гарах үед жолоочид мэдээлэх системээр тоноглогдсон байх ёстой гээд 28 багц шаардлагыг тавьж байгаа. Баталгаа нь хоёр жил гэсэн байна. Үйлдвэрлэгч үүнээс илүү баталгааг өгч болно” гэв.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?