Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ОБГ: Байгалийн гамшигт үзэгдлийн улмаас 46 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн

2023/12/08
Онцын шаардлагагүй бол Ховд-Улаангом чиглэлд зорчихгүй байхыг зөвлөж байна
Share on FacebookShare on Twitter

Баруун болон төв, зүүн  аймгуудын нутгаар хүчтэй цасан шуурга шуурч, байгалийн гамшигт үзэгдэл болсны улмаас ойрын өдрүүдэд 46 удаагийн дуудлага мэдээлэл Онцгой байдлын байгууллагад бүртгэгджээ.

Тухайлбал, Ховд аймгийн Зэрэг, Төв аймгийн Эрдэнэ, Сүхбаатар аймгийн Баруун-Урт, Увс аймгийн Давст суманд нийт 4  иргэн төөрсөн дуудлагаар тухайн орон нутгийн Онцгой байдлын газрын алба хаагчид үүрэг гүйцэтгэж, 4 иргэнийг эсэн мэнд олсон байна. Мөн Увс аймгийн Зүүнхангай, Давст, Өвөрхангай аймгийн Хужирт,  Дархан-Уул аймгийн Дархан, Төв аймгийн Эрдэнэсант, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Орхон аймгийн аймгийн Баян-Өндөр суманд автомашин цасанд суусан дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 10 автомашиныг татан гаргаж, 30 иргэний аюулгүй байдлыг ханган ажиллажээ.

Түүнчлэн Архангай аймгийн Тариат, Ховд аймгийн Чандмань, Эрдэнэбүрэн, Цэцэг, Увс аймгийн Өлгий, Өмнөговь, Баян-Өлгий аймгийн Өлгий, Баянхонгор аймгийн Заг, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд нэг орон сууцны болон 4 байшингийн дээвэр, гурван шавар гэрийн дээвэр хууларсан, 24  гэр нурсан, хоёр автомашины салхины шил хагарсан, нэг автомашин салхинд өнхөрч онхолдсон, 33 автомашин цасанд боогдсон дуудлагаар орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид ажиллаж, тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

Архангай аймгийн Цэцэрлэг суманд 35 кВ-ын цахилгааны тулгуур багана, Ховд аймгийн Зэрэг суманд 35 кВ-ын гурван цахилгааны тулгуур багана унасан дуудлагын дагуу цахилгааны гэмтлийг сэргээн засварлахаар ажиллаж байгаа аж.

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?