Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Эрдэнэт” үйлдвэр 36.9 сая тонн хүдэр боловсруулж түүхэн дээд амжилт тогтоолоо

2023/12/14
“Эрдэнэт” үйлдвэр 36.9 сая тонн хүдэр боловсруулж түүхэн дээд амжилт тогтоолоо
Share on FacebookShare on Twitter

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ өнөөдөр 7000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 36.9 сая тонн хүдэр боловсруулж, 4 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 1 тэрбум ам.долларыг Монголбанканд, 2 их наяд төгрөгийг улс, орон нутгийн төсөвт тус тус төвлөрүүлэхээр ажиллаж буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Г.Ёндон ойн баярын мэндчилгээндээ онцолсон байна. Тэрбээр, “Энэ бол түүхт ойгоо угтсан уурхайчин бидний бахархал төдийгүй, анхны баяжмалаа үйлдвэрлэж, үйл ажиллагаагаа эхэлснээс хойшхи цаг хугацааны түүхэн дээд амжилт, Эрдэнэтийн уурхайчдын нөр их хөдөлмөрийн үр дүн юм” гэжээ.

Монгол Улсын Баатар Эрдэнэтийн уурхайчид “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг 2031 он хүртэл хугацаанд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгасан их бүтээн байгуулалт, томоохон төслүүдийг амжилттай хэрэгжүүлэн, эх орныхоо газрын баялгийг хаягдалгүй, иж бүрэн ашиглах, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дэлхийн чиг хандлагатай хөл нийлүүлэн байгаль орчинд ээлтэй, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн төлөө хичээн ажиллаж байна хэмээн тэрбээр тодотгон хэллээ.

Монгол Улсын эдийн засагт “Эрдэнэт үйлдвэр”-ийн эзэлж буй байр суурь, хувь нэмрийг өнгөрсөн оны байдлаар дурдвал:

  • 6850 ажилтантай ажилласан нь Монгол Улсад ажил эрхэлж буй иргэдийн 0.6 хувийг эзэлжээ.
  • Үйлдвэрлэл 3.4 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын ДНБ-ий 6.3 хувь болжээ.
  • Төсвийн орлогод 1.8 их наяд төгрөг төвлөрүүлсэн нь Монгол Улсын нийт төсвийн орлогын 10.5 хувь,
  • Нийт экспортын хэмжээ 1.2 тэрбум ам.доллар болсон нь Монгол Улсын нийт экспортын 9.4 хувийг тус тус эзэлжээ.

Танд санал болгож буй

Компанийн засаглал хэрэгжилт, комплайнсын стандартыг хэлэлцэв
Эдийн засаг

Компанийн засаглал хэрэгжилт, комплайнсын стандартыг хэлэлцэв

2025/12/16
Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “GRAND BULL AWARDS 2025” шагнал хүртлээ
Эдийн засаг

Эдийн засаг, санхүүгийн нэр томьёоны тайлбар толь “GRAND BULL AWARDS 2025” шагнал хүртлээ

2025/12/16
ФАТФ-ын шинэчилсэн үнэлгээний аргачлалд бэлтгэх сургалт боллоо
Эдийн засаг

ФАТФ-ын шинэчилсэн үнэлгээний аргачлалд бэлтгэх сургалт боллоо

2025/12/16

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?