Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраах ажиллагаа үргэлжилж байна

2023/12/25
ОБЕГ: Гурилын үйлдвэрт гарсан галыг бүрэн унтраах ажиллагаа үргэлжилж байна
Share on FacebookShare on Twitter

Баянгол дүүргийн тавдугаар хороонд “Улаанбаатар гурил” ХХК гурилын үйлдвэрийн агуулах шатаж байна гэсэн дуудлагыг өнөөдөр 06:38 цагт Онцгой байдлын ерөнхий газраас хүлээн авчээ.

Тэгвэл одоогоор галын нөхцөл байдал ямар байгаа талаар ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболд мэдээлэл өглөө.

Тэрээр” Барилгын бүтээц нь төмөр каркас дээр тоосгоор 12-ын хэмжээтэй хана өрсөн. Дээрээс нь дулаалгын шилэн хөвөн тавиад, полистрон материалаар дулаалж, гадна талаас нь сэндвичээр хучсан байгаа юм. Барилгын дээвэр нь доошоо дарсан. Тиймээс доор байгаа бараа бүтээгдэхүүн нь дарагдсан байдалтай байна. Гал сөнөөгчид ханаа дагаад галын аюулыг зогсоосон. Одоо бол дарагдаад асаад байгаа зүйлийг техник ашиглаж задлаад бүрэн унтраахаар ажиллаж байгаа. Дахин асахгүйгээр унтраах ажиллагаа явагдаж байгаа. Гал түймрийн гадагшаа тархалтыг зогсоосон. Галын дуудлага аваад ирэхэд 30х30 хэмжээтэй том байшин учраас гал тархан дэлгэрсэн байсан. Тиймээс нэмэлт хүч зайлшгүй шаардлагатай. Гал юунаас болж гарсан шалтгааныг одоогоор тогтоох боломжгүй. Дараа нь цагдаагийн байгууллагаас тогтооно” хэмээн ярив.

Тус галын аюулыг унтраахаар Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчид ажиллаж байгаа юм.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?