Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Шинэ автобуснуудын эхний ээлж энэ сарын 29-нд Улаанбаатар хотод ирнэ

2023/12/26
Шинэ автобуснуудын эхний ээлж энэ сарын 29-нд Улаанбаатар хотод ирнэ
Share on FacebookShare on Twitter

Манай улс БНХАУ-ын Yutong Bus компаниас 600 шинэ автобусыг 165.5 тэрбум төгрөгөөр авахаар болсон. Эдгээр автобусны эхнийх нь ирж яваа тухай Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар “Өнгөрсөн шөнө эхний автобуснууд үйлдвэрээсээ Эрээний чиглэлд хөдөллөө. Ойролцоогоор 1200 км замыг туулж ирнэ” хэмээн цахим хуудаснаа мэдээлэв. Тэгвэл эхний ээлжийн 50 автобус энэ сарын 29-нд Улаанбаатар хотод ирнэ. Шинэ автобуснуудаа байрлуулахаар ХУД-ийн 10-р хороо, СХД-ийн 22-р хороонд нийт 200 орчим автобусны багтаамжтай  гарааш барьж байгаа бөгөөд ондоо багтааж ашиглалтад оруулна.

Нийтийн тээвэрт явж эхлэх шинэ автобусны үзүүлэлтэд захиалагч талаас доорх шаардлагыг тавьсан юм.

-2023 онд үйлдвэрлэсэн

-Монгол Улсын Авто тээврийн тухай хууль замын хөдөлгөөний дүрэм, тээврийн хэрэгсэлд тавих ерөнхий шаардлага, авто тээврийн хөдлөх бүрэлдэхүүний эргономикийн үзүүлэлтүүд нь MNS4599 2003 стандартыг хангасан

-Зөв талдаа жолооны хүрдтэй

-Багтаамжийн хувьд иргэд сууж зорчих боломжтой суудлын тоо 26-30 (+1), зогсож зорчих боломжтой хүний тоо 50-аас дээш буюу нийт зорчигчийн тоо 80-аас дээш

Урт 10-11 метр (+-0.5), өргөн 2.4-2.5 метр (+-0.05), өндөр 3-3.3 метр (+-0.05)

Эргэлтийн радиус 12 метрээс ихгүй

Хөдөлгүүрийн хувьд евро 5, босоо байрлалтай

Хөдөлгүүрийн эзлэхүүн нь 8400cc

Цилиндрийн тоо 6-8, чадал нь 280-350 морины хүчтэй

Түлшний систем нь ус тусгаарлагч болон бусад механик хольцыг шүүх, цэвэрлэх төхөөрөмжтэй

Шатахууны савны хэмжээ 200 литр ба түүнээс дээш

Дээд хурд нь 70 км/цаг ба хурдны хязгаарлалттай

Хурдны хайрцаг автомат, эсвэл механик байж болно

Хүйтний улиралд -40 градус хүртэл хөлдөхгүй, хийн систем нь автомат

Автомат төвлөрсөн системтэй

Зорчигчид зориулсан хоёр хаалгатай байх ба хаалга бүрийн дээр гэрэлтүүлэгтэй

Автобусны хана, тааз, шал нь халуунаас болон хүйтнээс тусгаарлах галд тэсвэртэй материалаар хучигдсан байх бөгөөд битүүмжлэл сайтай

Шал нь зорчигчдыг гулгаж, халтирахаас сэргийлсэн эдэлгээ даах материалаар хийгдсэн

Шалны түвшнээс дээш 1-3 гишгүүртэй

Жолоочийн бүхээг нь зорчигчдын танхимаас тусгаарлагдсан

Жолоочийн бүхээг нь өвөл, зуны улиралд халуун хүйтнээр үлээх төхөөрөмжтэй

Жолоочийн суудал аюулгүйн гурван цэгийн бүстэй, биед чийг татахгүй

Зорчигчдод зогсоол зарлах чанга яригчтай

Автобусны дотор талд зорчигчдод зориулсан хоёр дэлгэц, ледтэй

Заалны чанга яригчтай

Заалны хяналтын камер найман ширхгээс дээш бөгөөд онлайн горимд ажиллах боломжтой, урд хойд заал руу харсан, дуу дүрс бичдэг

Зорчигчдод зориулсан бэлэн мөнгөний хайрцагтай байх

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?