Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ховд аймаг өнгөрсөн онд 33 мянга гаруй аялагч хүлээн авчээ

2024/01/08
Ховд аймаг өнгөрсөн онд 33 мянга гаруй аялагч хүлээн авчээ
Share on FacebookShare on Twitter

Ховд аймаг сүүлийн жилүүдэд аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх чиглэлд олон талт ажил хэрэгжүүлж байгаа.

Өнгөрсөн жилийн тухайд тус аймагт үйл ажиллагаа явуулж буй жуулчны бааз, гэр бааз, амралтын газруудаар 33 мянга гаруй гадаад, дотоодын аялагч үйлчлүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл, Ховд аймаг 2023 онд 2300 орчим гадаадын жуулчин, 31600 гаруй дотоодын аялагчийг хүлээн авчээ.

Ховд аймаг  “Цайны зам” өв соёлын наадам, Тарвас эвент, “Мөнгөлөг шагшуурга” мөсний баяр зэргийг тодорхой хугацаанд зохион байгуулж байгаа нь гадаад, дотоодын аялагчдын сонирхлыг ихээхэн татаж буй.
Орон нутгийн аялал жуулчлалын салбарын онцлох ажлыг танилцуулах, өнгөрсөн хугацаанд  хэрэгжүүлсэн ажлаа нэгтгэн дүгнэх, 2024 онд аялал жуулчлалын чиглэлээр хийх ажлуудаа тодорхойлж, энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжийг дэмжин, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилтын дагуу өнөөдөр “Цаст-Алтайн угсаатан” аялал жуулчлалын холбооны бүх гишүүдийн хурлыг зохион байгууллаа.

Цаашид аялал жуулчлалын салбарт ажиллагсдын судалгаа, боловсон хүчний сургалт зохион байгуулна. Мөн аялал жуулчлалын салбарын хөгжлийг шинэ шатанд гаргаж, үйл ажиллагаагаа эрчимжүүлэх, аялал жуулчлалын үйлчилгээг сайжруулах дөрвөн зорилт бүхий ажлыг зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Мөн хурлын явцад аялал жуулчлалын холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг өөрчлөх,  тэргүүн, гүйцэтгэх захирлыг чөлөөлөх, сонгох,  холбооны хяналтын зөвлөл байгуулах тухай асуудлуудыг хэлэлцэж, зохих шийдвэрийг гаргасан байна.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?