Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Л.Энх-Амгалан: ЕБС-ийн сурагчид 45 хоног амарна

2021/12/01
Л.Энх-Амгалан: ЕБС-ийн сурагчид 45 хоног амарна
Share on FacebookShare on Twitter

Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Тус хуралдаанаар оюутан, сурагчдын улирлын амралтын талаар хэлэлцсэн байна. Энэ талаар Боловсрол8 шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл өглөө. Тэрбээр “12 дугаар сарын 18-наас ЕБС-ийн сурагчдын амралт эхэлнэ. Сурагчдыг ирэх долоо хоногт танхимаар, үлдсэн долоо хоног нь цахимаар хичээллээд амраах шийдвэр гаргалаа. Амралтын хуваарьт өөрчлөлт орохгүй. Харин оюутнуудын хичээлийг 12 дугаар сарын 10 хүртэл танхимаар оруулаад амраана. Үүнээс хойшхи зарим шалгалтыг цахимаар авах шийдвэр гаргасан. Зайлшгүй танхимаар авах шаардлагатай шалгалтыг хоёрдугаар сард буюу хичээл цуглахаар авна. Цэцэрлэгийн хувьд, улирлын амралт гэж байдаггүй. Гэхдээ Ковид19-ийн нөхцөл байдлаас хамаарч 12 дугаар сарын 10-наас хойш нэг сарын хугацаанд цахим горимд шилжүүлж болзошгүй гэсэн хувилбар яригдаж байна. Эцсийн шийдвэрийг ирэх долоо хоногийн даваа гарагт гаргана” гэлээ.

Сурагчдын амралтын хуваарь: 

Нэгдүгээр улирлын амралт:

1-12 дугаар ангийн бүх сурагч арванхоёрдугаар сарын 21-нээс 2022 оны хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 1-нээс хичээл орно.

Хоёрдугаар улирлын амралт:

1-12 дугаар ангийн бүх сурагч 2022 оны гуравдугаар сарын 29-нөөс долоо хоног амраад дөрөвдүгээр сарын 5-наас гуравдугаар улирлын хичээл орно.

Зуны амралт:

1-3 дугаар ангийнхан 2022 оны тавдугаар сарын 28-ныг дуустал хичээллээд зуны амралт эхлэх бол 4-5 дугаар ангийнхан 2021 оны зургаадугаар сарын 5-н хүртэл хичээллээд зуны амралт нь эхэлнэ.

6-12 ангийнхны хувьд 2022 оны тавдугаар сарын 31-нээс зургаадугаар сарын 4-н хүртэл шалгалтаа өгөөд амрах хуваарьтай байна.

БШУЯ-наас сурагчдын амралтын хуваарийг халдварт өвчний тархалт, өвөлжилтийн байдлаас хамааран хоёрдугаар улирлын амралтыг нэгдүгээр улирлын амралт дээр нэмж шилжүүлэх зохицуулалт хийж болохоор баталсан байна.

Танд санал болгож буй

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025/06/03
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Нийгэм

Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?