Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

С.Энхболд: ‘Омикрон’ хувилбар амтлах мэдрэхүйд нөлөөлөхгүй, харьцангуй хөнгөн байх талтай

2021/12/01
С.Энхболд: ‘Омикрон’ хувилбар амтлах мэдрэхүйд нөлөөлөхгүй, харьцангуй хөнгөн байх талтай
Share on FacebookShare on Twitter

Засгийн газрын ээлжит хуралдаанд цар тахлын нөхцөл байдал болон Омикрон хувилбарын талаарх мэдээллийг Эрүүл мэндийн сайд танилцуулжээ. Энэ талаар салбарын сайд мэдээлэл хийлээ. 

Эрүүл мэндийн сайд С.Энхболд: Дэлхийн дахинд бүртгэгдээд байгаа коронавирусийн “Омикрон” хувилбарыг ДЭМБ-аас арваннэгдүгээр сарын 28-нд онцгой анхаарах, санаа зовоосон ангилалд багтаагаад байна. Өнөөдрийн байдлаар 18 оронд тархжээ. Үүнээс Африкийн улс орнууд болон Бельги, Израиль зэрэг улсаас бусад улсад зөөвөрлөгдсөн байдлаар тархаж байна. Улс орнууд шинэ мутацийн эсрэг вакцинжуулалтыг үргэлжүүлэх, бүүстер тунгийн тарилгыг идэвхжүүлэх ажлыг хийж байна. Мөн халдвар бүртгэгдсэн бүс нутгаас аялагч, гадны зорчигч хүлээн авахгүй байр хориг арга хэмжээг авсан. АНУ, Их Британи зэрэг улс бүүстер тунгийн тарилгыг идэвхжүүлэх шийдвэрийг гаргасан. Их Британи 40-өөс дээш насныхныг бүүстэр тундаа заавал хамрагдахыг шаардаж байсан бол үүнийгээ 18-аас дээш нас болгожээ. Америк, Их Британи зэрэг улс II тунгаас гурав дахь тун хүртэлх зайг гурван сар байхаар тогтоосон байна.

Манай улсын хувьд хилийн боомтууд дээр нэмэлт тандалтын баг гаргаж шинжилгээ хвч байна. Нийт 10 гаруй цэгт түргэвчилсэн болон PCR шинжилгээг гаднаас ирж байгаа зорчигдоос авч байгаа бөгөөд  арваннэгдүгээр сарын 28-наас хойш Монгол Улсад 1040 хүн ирснээс хоёр сэжигтэй тохиолдол түргэвчилснээр илэрч, ХӨСҮТ-д PCR-ийн шинжилгээг баталгаажуулахад нэгээс нь дельта хувилбар илэрсэн бол нөгөө нь үгүйсгэгдсэн. Өнөөдрийн байдлаар гаднаас ирсэн иргэдээс дельтагаар халдварласан нэг тохиолдол батлагдсан гэсэн үг.

Манай улс наймдугаар сарын 16-наас хойш вакцины III тунг хийж эхэлсэн бөгөөд II тунгаас хойш гурван сарын дараа III тунг хийж байгаа. Харин өвдөөд эдгэрсэн бол 21 хоногийн дараа хийж байна. Сүүлийн үед бүүстер тунгийн дархлаажуулалт нэлээд идэвхтэй, долоо хоногт дунджаар 80 мянган хүн хамрагдаж байна. Арванхоёрдугаар сарын 10 хүртэл их, дээд сургууль дээр вакцинжуулалтын цэг ажиллуулах төлөвлөгөөтэй байна.

Дэлхий нийтэд Омикрон хувилбараар халдварласан тохиолдлуудад амтлах, үнэрлэх мэдрэхүй алдагдахгүй, хүчил төрөгчийн дутагдалд орох хэмжээнд хүндрэхгүй байна гэсэн эрдэмтэд, эмч нарын мэдээлэл гарч байна. Ерөнхийдөө Омикрон хувилбар харьцангуй хөнгөн байх талтай байна” гэлээ.

 

Танд санал болгож буй

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025/06/03
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Нийгэм

Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?