Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Европын холбооны тэргүүн вакциныг албадлагын шинж чанартай болгох асуудлыг хөндлөө

2021/12/02
Европын холбооны тэргүүн вакциныг албадлагын шинж чанартай болгох асуудлыг хөндлөө
Share on FacebookShare on Twitter

Коронавирусын давалгаанд дахин өртсөн Европ албадлагын зарим арга хэмжээ авч магадгүй байна. Коронавирус болон Омикрон хувилбартай тэмцэхийн тулд вакциныг “заавал хийлгэх” шинж чанартай болгохыг бодох цаг болсон гэж Европын Холбооны гүйцэтгэх засаглалын тэргүүн өчигдөр хэлжээ.

Урьдчилсан судалгаагаар халдварлах чадвар өндөртэй гэгдэж байгаа Омикрон хувилбарын тохиолдлууд сүүлийн долоо хоногийн хугацаанд дэлхийн 20 гаруй оронд илэрсэн. Үүний дотор Европын Холбооны хэд хэдэн гишүүн орон багтаж байна. Дээр нь шинэ хувилбар тархахаас өмнө Европ тив дэлхийн цар тахлын гол төв болоод байсан зэрэг нь албадлагын арга хэмжээний талаар бодоход хүргээд байна. Одоогийн байдлар Европын Холбооны хүн амын гуравны нэг нь вакцинжуулалтад хамрагдаагүй байна. Үүнтэй холбоотойгоор “Бид иргэдээ хэрхэн бүрэн вакцинжуулалтад хамруулах вэ? Албадах уу? Энэ талаар ярилцах цаг болсон гэж би үзэж байна. Үүний тулд Европын Холбооны гишүүн орнууд байр сууриа нэгтгэх шаардлагатай” гэж Евро Коммиссийн тэргүүн Урсула фон дер Ляйен өчигдөр Брюссель хотод болсон хэвлэлийн хурлын үеэр хэлжээ. Түүний энэ санал албажих бүрэн магадлалтай юм.

Учир нь тус холбооны зарим гишүүн орнууд вакцинжуулалтыг албадлагын чанартай болгох арга хэмжээг аль хэдийн авч эхэлсэн.

Тухайлбал Австри улс ирэх хоёрдугаар сараас иргэдээ вакцинд албадан хамруулахаар болсон бол Грек нэгдүгээр сарын дундаас эхлэн 60-аас дээш насны иргэдэдээ вакцинжуулалтад хамрагдаагүй сар тутамд 100 еврогийн торгууль оноохоор болжээ.

Мөн Германы шинэ канцлер болох Олаф Шольц хүн амыг албадан вакцинжуулах санааг дэмжиж байгаагаа саяхан илэрхийлсэн. Тэрбээр ирэх гуравдугаар сараас вакцинжуулалтыг албадлагын чанартай болгох, нэмэлт тунд хамрагдах явцыг түргэсгэх төлөвлөгөөтэй байгаагаа Bild телевизийн ярилцлагад орохдоо мэдэгдсэн байна.

Эх сурвалж: BBC

Танд санал болгож буй

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025/06/03
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Нийгэм

Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?