Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ТОДРУУЛГА: ГХЯ: Сэжигтэн 4 хүүхдийн 2 нь насанд хүрээгүй учир тэдэнд холбогдох хэргийг хаасан. Нөгөө 2-ыг нь улсын тусгаарлалтанд авсан.

2021/12/02
ТОДРУУЛГА: ГХЯ: Сэжигтэн 4 хүүхдийн 2 нь насанд хүрээгүй учир тэдэнд холбогдох хэргийг хаасан. Нөгөө 2-ыг нь улсын тусгаарлалтанд авсан.
Share on FacebookShare on Twitter

БНСУ-д Монгол Улсын иргэн, дунд сургуулийн сурагч охиныг 14-16 насны 4 охин хүчирхийлж, зодож танхайрсан үйл явдал өнгөрсөн 7-р сард гарсан тухай тус улсын хэд хэдэн телевизээр мэдээлсэн. Монголчууд ч цахим орчинд охины эрхийг хамгаалж, буруутай этгээдүүдэд хариуцлага тооцохыг шаардан үзэл бодлоо хүчтэй илэрхийлж байна. Энэ хэрэгтэй холбоотойгоор ГХЯ дараах тодруулгыг гаргасан байна.

“БНСУ-ын телевизийн MBC агентлагийн сувгаар 2021 оны 12 дугаар сарын 1-ний өдрийн оройн 20 цагаас эхлэн гарсан Монгол улсын иргэн, Янгсан хотын Янгсан Боми дунд сургуулийн 1-р ангийн сурагч охиныг (манайхаар 7-р анги) сургуулийх нь үе тэнгийн хүүхдүүд 6 цагийн турш зодож, хүчээр архи уулган өрөөнд хорьсон балмад хэргийн тухай гарсан мэдээллийн мөрөөр ажиллаж, түүний оршин суудаг Янгсан хотын Цагдаагийн газар болон түүний ээж С-тэй холбогдлоо.

БНСУ-ын Өмнөд Кёнгсан мужийн Янгсан хотын Цагдаагийн газрын Эмэгтэйчүүд, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Ким Янг Жунтэй 12 дугаар сарын 2-ны өглөө 08 цагт холбогдож нөхцөл байдлыг тодруулав. Үүнд:

Энэ хэрэг нь 2021 оны 7 дугаар сарын 3-нд гарсан хэрэг бөгөөд тус Цагдаагийн газарт 2021.07.04-нд бүртгэгдэн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж эхэлжээ.

Сэжигтэн 4 хүүхэд байсан ба түүний 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй учир 10 дугаар сарын 1-нд тэдгээр 2 хүүхдийн хэргийг хаасан. Харин хэрэг хүлээх чадвартай насанд хүрсэн бусад 2 хүүхдэд холбогдох хэргийг 10 дугаар сарын 28-нд Прокурорт шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр гарсан. Охиныг зодсон 4 хүүхдийн 2 нь хэрэг хүлээх насанд хүрээгүй гэдэг шалтгаанаар ямар нэгэн ял шийтгэл аваагүй. Нөгөө 2 нь улсын тусгаарлалтад тодорхой хугацаагаар байхаар болсон байна. Охины ар гэрийнхэн нь уг хэргийн талаар давж заалдахаа мэдэгдсэн байна.

Энэ хэрэгтэй холбогдуулан ГХЯ-аас бүхий л шатанд анхаарал хандуулан, холбогдох арга хэмжээг авч ажиллаж байна. Түүнчлэн ар гэрийхэний нь зүгээс энэ асуудлыг дэврээх тусам хүүхдийн сэтгэл санаанд улам муугаар нөлөөлж байгаа учир болгоомжтой хандахыг хүссэн юм.” гэжээ. Хүний эрхийн хэм хэмжээ дэлхий дахинд нийтлэг. Тиймээс ямар үндэстэн байхаас үл шалтгаалан хүний эрхийг дээдлэх ёстой.

Дэлхий дахинд өнөөдрийн байдлаар 197 мянга гаруй Монголчууд амьдарч байна. Энэ мэт хүний эрхийн зөрчил ч цөөнгүй гарсаар. Иймд Монгол Улсыг төлөөлөн гадны улс оронд сууж байгаа элчин, консулууд иргэдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллахад онцгой анхаарах хэрэгтэй гэж олон нийт үзэж байна.

 

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?