Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж “B+,тогтвортой” түвшинд хүрлээ

2024/09/19
Монгол Улсын зээлжих зэрэглэл нэг шат ахиж “B+,тогтвортой” түвшинд хүрлээ
Share on FacebookShare on Twitter

Фитч /Fitch Ratings/ зээлжих зэрэглэл тогтоогч агентлагаас Монгол Улсын 2024 оны зээлжих зэрэглэл “B+, тогтвортой” болж сайжирсныг зарлалаа.

Монгол Улсын зээлжих зэрэглэлийн үнэлгээ “B+/Тогтвортой” түвшинд хүрч сайжрахад дараах хүчин зүйлс голлон нөлөөлснийг тус агентлагаас онцолсон байна.

Үүнд:

-Монгол Улсын Засгийн газраас өрийн удирдлагын оновчтой зөв бодлогыг хэрэгжүүлж, арилжааны нөхцөлтэй өрийг төсөв, эдийн засагт дарамт багатайгаар шийдвэрлэж, өрийн дарамтыг бууруулсан.

-2024 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүн нь Монгол Улсын “улс төрийн тогтвортой байдал” үргэлжлэх дохио болсон.

-Монгол Улсын Засгийн газрын зүгээс авч хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, экспортыг нэмэгдүүлэх арга хэмжээ нь уул уурхайн зах зээлийн олон улсын үнийн бууралтад илүү тэсвэртэй болсныг харуулсан.

-Улсын гадаад валютын нөөц сүүлийн жилүүдэд тогтмол нэмэгдсэн гэжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхий нийтийг хамарсан цар тахал болон геополитикийн мөргөлдөөний улмаас үүссэн олон хүндрэлтэй нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн 70 гаруй орны зээлжих зэрэглэл богино хугацаанд буурч, эргээд 50 гаруй орны зээлжих зэрэглэл нэмэгдээд байна.

Харин манай улсын хувьд хүнд сорилттой нүүр тулсан дээрх он жилүүдэд Засгийн газраас хэрэгжүүлсэн санхүү, төсвийн сахилга бат, өрийн удирдлагын оновчтой бодлогыг хэрэгжүүлсний үр дүнд зээлжих зэрэглэлээ бууруулахгүйгээр “В” зэрэглэлд тогтвортой хадгалж ирсэн бөгөөд улмаар сүүлийн 10 жилд анх удаа зээлжих зэрэглэлээ сайжруулж “В+/Тогтвортой” түвшинд хүргэж чадлаа.

Зээлжих зэрэглэл нь тухайн улсын төр, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллагын гадаадын хөрөнгө оруулалт татах, хөрөнгө оруулалтын зардлыг бууруулахад шууд нөлөөлдөг тул эдийн засгийн хөгжлөө дэмжих, тогтвортой өсөлтийг бий болгоход чухал нөлөөтэй, ач холбогдол өндөр үзүүлэлт юм гэж Монгол Улсын Сангийн яамнаас мэдээллээ. 

Танд санал болгож буй

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03
Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна

2025/06/03
Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо
Нийгэм

Иргэд, жолооч нарт замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн талаарх мэдээллийг нь зургаар баталгаажуулж, холбоосоор илгээдэг боллоо

2025/06/02

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?