Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно

2024/10/15
Хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгоно
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Өмнөх шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 29 үүрэг даалгавар өгснөөс хэрэгжилт 76.6 хувьтай байлаа. Зөвлөгөөний эхэнд “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-ын захирал Ч.Хувьзаяа авто замын түгжрэл, ачааллыг бууруулахын тулд Улаанбаатар хотын нийтийн тээврийн хэрэгслийн бүртгэлийг бүрэн шилжүүлж авах, гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгох, “Зогсоол” нэгдсэн хөтөлбөрийг хэрэгжүүлэх, E-Police аппликейшнээр зөрчил мэдээлсэн иргэн, хуулийн этгээдэд урамшуулах олгох, зарим уулзвар замуудын хөдөлгөөн, зохион байгуулалтыг шинэчлэх гэсэн өргөн хүрээний ажлууд хийх талаар танилцууллаа.

Эдгээр ажлын үр дүнд Улаанбаатар хотын авто замын сүлжээнд тохирсон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бий болгож, авто замын түгжрэлийг бууруулахад үр нөлөөгөө үзүүлэх юм. Жишээлбэл, хиймэл оюун ухаан ашиглан гэрлэн дохионы ухаалаг удирдлагыг бий болгосноор авто замын уулзваруудын камержуулалт бодит цагийн өгөгдөл боловсруулж уулзваруудын гэрлэн дохиог удирдах боломж бүрдэнэ.

Мөн өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын дагуу Улаанбаатар хотод тулгамдаж байгаа авто замын түгжрэлийг бууруулах чиглэлээр хийж байгаа болон цаашид хэрэгжүүлэх ажлыг танилцуулав. Энэ хүрээнд авто замын түгжрэл, ачааллыг бууруулах чиглэлээр урт, дунд, богино хугацаанд хэрэгжүүлэх бодлого, хууль эрх зүйн хүрээнд 17, техник технологи, судалгааны хүрээнд 12, бусад ажлын хүрээнд 5, нийт 34 арга хэмжээний ажлын саналыг холбогдох байгууллага, газруудаас авч, нэгтгэн боловсруулж буй юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?