Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ

2024/11/20
Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг зогсоож, цахимд шилжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг ирэх оны нэгдүгээр сарын 1-ээс зогсоож, цахимд шилжүүлэхээр болжээ.

Улаанбаатар хот дахь гаалийн газраас Материал импекс гаалийн хяналтын бүсэд  нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж дээрх үйл ажиллагааг хэрхэн хэрэгжүүлэх талаар иргэд, ААН, олон нийтэд мэдээлэл өглөө.

Тухайлбал, 2023 оны 11 сарын 15-ны байдлаар Улаанбаатар хот дахь гаалийн газар 150,342 гаалийн бүрдүүлэлт хийж байсан бол 2024 онд мөн 200,268 гаалийн бүрдүүлэлт хийгдсэн нь өмнөх оноос 25 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс суудлын авто машины бүрдүүлэлт 2023 онд 51.4 хувийг эзэлж байсан бол 2024 онд 57 хувийг эзэлж байна.

Импортлогч иргэн, ААН-үүд гаальд бараагаа мэдүүлэхээс эхлээд хүлээн авах хүртэлх цагийг хэмжиж үзэхэд 4 авто машинтай чингэлэгт  300 минут буюу 5 цаг зарцуулж байна гэсэн судалгаа гарчээ. Автомашины гаалийн мэдүүлгийг хүлээн авагчид зориулж цаасаар хэвлэх ажлыг цахим болгосноор импортлогч иргэн, ААН гаалийн мэдүүлгээ хэвлүүлж авах гэж дугаарлаж цаг алдахгүйгээс гадна Авто тээврийн үндэсний төвөөс гэрчилгээ авахаар очиход гаалийн мэдүүлэг цахимаар илгээгдсэн байх юм. Мөн гаалийн мэдүүлгийг хэвлэх шаардлагатай тохиолдолд бараа, тээврийн хэрэгслийг бараа эзэмшигч E-Mongolia, ХУР-ДАН системээс өөрөө хэвлэх эсхүл гаалийн зуучлагч байгууллагаас хэвлүүлж авах боломжтой байх юм.

Сонирхуулахад, гаалийн байгууллагын архив, болон импортлогчид зориулж нэг мэдүүлгийг 2 хувь хэвлэдэг гэж үзвэл жилд 1.8 тонн цаас хэмнэх тооцоо гарч байна.

Иргэн, ААН gaali.mn цахим үйлчилгээг ашиглан өөрөө мэдүүлэх боломжтой

2023 онд ГЕГ-аас цахим бүрдүүлэлтийн нэгдсэн үйл ажиллагааг туршилтаар нэвтрүүлж эхэлсэн. 2023 онд 175 ААН, 108 иргэн нийт 7609 гаалийн мэдүүлгийг цахимаар мэдүүлж байсан бол 2024 онд ахуйн нэгжийн цахим бүрдүүлэлт 10.9 %, иргэдийн цахимаар мэдүүлэх бүрдүүлэлт 52.8 % -иар, мэдүүлгийн тоо 37.3 %-иар өссөн байна.

Дэлхийн гаалийн байгууллагын “Цахим гааль” тунхаглалд 53 орон нэгдэж Монгол Улсын гаалийн байгууллагын туршилтаар нэвтрүүлж буй цахим бүрдүүлэлтийн үйл ажиллагааг 2000 онд Япон, БНСУ, 2003 онд ОХУ, 2018 онд БНХАУ нэвтрүүлсэн байдаг.

Гадаад худалдаанд оролцогч ААН, иргэд ачаа бараагаа хүлээн авахдаа  оруулж ирсэн хилийн боомтууд дээр биеэр ирж гаальд мэдүүлэх шаардлагагүй, интернэтийн орчинд хаанаас ч бараагаа мэдүүлэн манай “Цахим бүрдүүлэлтийн нэгдсэн төв”-д илгээх боломжтой. Зөвхөн бараагаа хүлээн авахдаа л гаалийн хяналтын бүсэд ирнэ гэхээр цаг хугацаа, эдийн засагт хэмнэлттэй, гаалийн үйлчилгээг чирэгдэлгүй авах аж.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?