Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ

2024/12/03
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан мэндчилгээ дэвшүүллээ
Share on FacebookShare on Twitter

Жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг дэлхий нийтээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр улс орнууд “Хүртээмжтэй, тогтвортой ирээдүйн төлөө хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн манлайллыг нэмэгдүүлье” уриан дор тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Үе үеийн Улсын Их Хурлаас хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудлыг зөвхөн халамж, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээгээр хязгаарлах бус салбар дундын зохицуулалт шаардлагатай чухал асуудал болохыг хүлээн зөвшөөрч, бүхий л харилцаанд алагчлалгүйгээр оролцуулах нөхцөл, боломжийг бүрдүүлэх эрх зүйн орчныг боловсронгуй болгохын төлөө анхаарсаар ирсэн.

2024 онд шинээр бүрэлдсэн Улсын Их Хурал нь “Гурван төгөлдөршил”-ийн бодлого буюу хүн төвтэй, цаг үеийн шаардлагад нийцсэн, хоцрогдолгүй, иж бүрэн бөгөөд ойлгомжтой зохицуулалттай хууль, эрх зүйн орчныг бий болгож, иргэдийнхээ эрх тэгш байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэх, шийдвэр гаргах түвшинд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн өөрсдийн оролцоог нэмэгдүүлэхийг зорьж байна. Энэ хүрээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавьж, холбогдох сайжруулалт, нэмэлт, өөрчлөлтийг хийх, Саадгүй байдал, хүртээмжийн тухай анхдагч хуулийн төсөл, Дохионы хэлний тухай анхдагч хуулийн төсөл зэргийг боловсруулж байна. Түүнчлэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төрийн бус байгууллагуудын хүсэлт, хэрэгцээ шаардлагад үндэслэн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нөхөн сэргээх, бие даан амьдрах үйлчилгээний тухай анхдагч хуулийн төслүүдийг боловсруулж, батлуулах Засгийн газрын санаачилгыг сайшаан дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийлэхэд таатай байна.

Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамддаг асуудлыг шийдэх, хууль тогтоомж боловсруулах үйл явцад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог бүрэн хангаж, тэдний дуу хоолойг тусгаж, оролцоог ханган ажиллахыг чухалчлах болно.

Хөдөлмөрлөж, баялаг бүтээдэг, эрх тэгш нийгмийг бий болгохын төлөө хамтдаа хичээж ажиллацгаая.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?