Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Багануур дүүрэг дэх 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусаж, техникийн комисс ажиллалаа

2024/12/04
Багануур дүүрэг дэх 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын барилга угсралтын ажил дуусаж, техникийн комисс ажиллалаа
Share on FacebookShare on Twitter

Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станцын бүтээн байгуулалтын ажил дууслаа. Тус станцын барилгын ажлыг есдүгээр сарын 6-ны өдөр эхлүүлж, арваннэгдүгээр сарын 30-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу өнгөрсөн сарын 30-нд барилгын ажил дуусаж, туршилтаар ажиллаж эхэллээ. Энэ талаар нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын дарга Б.Мөнхбатаас тодрууллаа.

Тэрбээр “Улаанбаатар хотын эрчим хүчний найдвартай үйл ажиллагааг хангах зорилтын хүрээнд Багануур дүүрэгт 50 МВт хүчин чадалтай батарей станц барих ажил эхэлсэн. Өнгөрсөн долоо хоногт техникийн комисс ажиллаж туршилтын холболтыг залгасан. Туршилтын горим, техник жигдрүүлэлтийн ажлыг зохион байгуулаад улсын комисс уг станц дээр ажиллана. Нийслэлийн зүгээс улсын комисс ажиллуулах хүсэлтээ холбогдох байгууллагад хүргүүлсэн. Улсын комисс ажилласны дараа уг станцыг ашиглагчдад хүлээлгэн өгнө. Уг ажлын нийт төсөвт өртөг 293.5 тэрбум төгрөг байгаа. Өнөөдрийн байдлаар туршилт буюу жигдрүүлэлтийн ажил хийгдэж байна” гэв.Тус станцын барилгыг БНХАУ-ын “Энвижн энержи” компани барьж, туслан гүйцэтгэгчээр дотоодын “Монхорус Интернэшнл” компани ажиллалаа. Батарей хуримтлуурын станц ашиглалтад орсноор шөнийн цагт үйлдвэрлэсэн илүүдэл эрчим хүчийг хураагаад, оргил ачааллын үед төвийн системд буцаан нийлүүлэх боломж бүрдэх юм.

НЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?