Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Халиа тошин үүссэн 500 метр газарт суваг татаж, хөрсний усыг урсгаж байна

2025/01/09
Халиа тошин үүссэн 500 метр газарт суваг татаж, хөрсний усыг урсгаж байна
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн хэмжээнд 14 байршилд халиа тошин үүсээд байна. Эдгээр байршилд Геодези, усны барилга, байгууламжийн газраас хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах зэрэг ажлыг үе шаттай хийж байна.

Өнөөдөр Чингэлтэй дүүргийн “Дэнжийн 1000” орчимд байрлах үерийн хамгаалалтын байгууламж дээр ажиллалаа.

Ажлын явцын талаар Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын талбайн инженер Ж.Батдоржоос тодрууллаа.

Тэрбээр “Нийслэлийн хэмжээнд халиа тошин үүссэн 14 байршилд өдөр бүр арга хэмжээ авч ажиллаж байна. Өнөөдөр Чингэлтэй дүүргийн 11, 12 дугаар хороонд байрлах “Дэнжийн 1000”-ын үерийн хамгаалалтын барилга байгууламжийн 3 дугаар суваг дээр халиа тошин үүссэн хэсэгт ажиллаж байна. “Дэнжийн 1000”-ын 3 дугаар суваг нь өөрөө хөрсний усны сувагтай бөгөөд жилийн дөрвөн улиралд байнгын урсацтай 2 булаг шанд байдаг. Тиймээс халиа тошин, шар усны үер үүсэж, ойр орчмын айл өрхүүд усанд автах эрсдэл ихтэй. Одоо ажиллаж буй байршлаас дээш 500 метрт суваг татсанаар хөрсний усыг урсгаж, далан дагасан нийт урсгалыг сайжруулна” гэв.

Геодези, усны барилга, байгууламжийн газраас халиа тошин үүссэн дээрх байршилд хөрсний усны урсгалыг сааруулах, суваг татах, цэвэрлэсэн мөсийг төвлөрсөн хогийн цэг рүү зөөж, тээвэрлэх, боломжтой газруудад гаргалгаа хоолой гаргаж, хаалт, боолтууд хийх ажлыг гүйцэтгэж байна.

Танд санал болгож буй

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна
Нийгэм

Туулын хурдны замын үндсэн кемпийн бэлтгэл, түр үйлдвэрлэлийн ажил 60 хувийн гүйцэтгэлтэй байна

2025/11/05
Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ
Нийгэм

Хүннү хотын цэвэрлэх байгууламжийн бүтээн байгуулалтыг эхлүүллээ

2025/11/05
Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна
Нийгэм

Хүүхдийн урлан бүтээх төвөөс “Утсаа тавиад-Урлантай нөхөрлөе” аяныг зохион байгуулж байна

2025/11/05

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?