Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нэгдүгээр сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно

2025/01/09
Нэгдүгээр сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно
Share on FacebookShare on Twitter

2025 оны 01-р сарын 9-ний 20 цагаас 2025 оны 01-р сарын 10-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Их нууруудын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 31-36 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр голын хөндий, Дарьгангын тал нутгаар 26-31 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 21-26 хэм хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 21-26 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 2-7 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 6-11 хэм, бусад нутгаар 11-16 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 33-35 хэм, бусад хэсгээр 24-26 хэм, өдөртөө 14-16 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Салхи баруунаас секундэд 3-8 метр. Шөнөдөө 31-33 хэм, өдөртөө 17-19 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 33-35 хэм, өдөртөө 16-18 хэм хүйтэн байна.

2025 оны 01-р сарын 11-нээс 01-р сарын 15-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 11-нд баруун аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 12-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 13-нд нутгийн зарим газраар, 14-нд нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи 11, 12-нд нутгийн зарим газраар, 13-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 24-29 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 15-20 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 10-15 хэм, өдөртөө 2-7 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 10-15 хэм хүйтэн байна. Хугацааны сүүлчээр хүйтний эрч чангарна.

 Цаг Уур Орчны Шинжилгээний Газар

Танд санал болгож буй

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна
Нийгэм

Б.Пүрэвдагва: Боловсролын үйлчилгээг сурагчдын гэрт ойртуулж, түгжрэлийг бууруулна

2026/06/18
“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нэрийг барьж, хуурамч бичиг баримт үйлдэн залилан хийсэн иргэнд шүүхээс торгох ял оногдууллаа
Нийгэм

“Эрдэнэс Тавантолгой” ХК олон улсын хүний нөөцийн менежментийн үнэлгээг амжилттай хангалаа

2026/06/18
Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана
Нийгэм

Нийслэлийн хэмжээнд цэвэрлэгээ, тохижилтын ажлыг эрчимжүүлж, хотоо угаана

2026/06/18

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?