Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд

2025/01/21
Нэгдүгээр сарын 10-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орно
Share on FacebookShare on Twitter

Нэгдүгээр сарын 24-нд нутгийн баруун хагаст, 25-нд нутгийн зүүн хагаст цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.

2025 оны 01-р сарын 21-ний 20 цагаас 2025 оны 01-р сарын 22-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Монгол-Алтайн уулархаг нутгаар ялимгүй цас орно, бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 4-9 метр, Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр 32-37 хэм, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 25-30 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 21-26 хэм, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.

Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эхээр 20-25 хэм, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Байдраг, Ерөө голын хөндийгөөр 14-19 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Орхон, Сэлэнгэ, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 7-12 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 4 хэмийн дулаанаас 1 хэмийн хүйтэн, бусад нутгаар 3-8 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 3-8 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 хэм, бусад хэсгээр 17-19 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 7-9 хэм хүйтэн байна.

2025 оны 01-р сарын 23-наас 01-р сарын 27-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Нэгдүгээр сарын 23-нд баруун аймгуудын ихэнх нутгаар, 24-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутгаар, 25-нд баруун аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсэг, төв, зүүн болон говийн аймгуудын ихэнх нутгаар, 26-нд зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 23-нд баруун аймгуудын нутгаар, 24-нд нутгийн зарим газраар, 25, 26-нд говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 30-35 хэм, өдөртөө 21-26 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндийгөөр шөнөдөө 24-29 хэм, өдөртөө 12-17 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1 хэмийн хүйтнээс 4 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 16-21 хэм, өдөртөө 3-8 хэм хүйтэн байна. 24-нд нутгийн баруун хэсгээр, 25-нд ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.

Танд санал болгож буй

Таны хэрэглэж байгаа ус танд хэрхэн хүрдэг вэ?
Нийгэм

Таны хэрэглэж байгаа ус танд хэрхэн хүрдэг вэ?

2026/03/20
Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа
Нийгэм

Геологийн төв лаборатори орчмын нүхэн гарцын газар чөлөөлөлт дууслаа

2026/03/20
Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ
Нийгэм

Монголын анхны томоохон Хаягдал ус дахин боловсруулах үйлдвэр нээлтээ хийлээ

2026/03/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?