Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав

2025/03/11
Монгол Улсын Ерөнхийлөгчид Чех Улсын Ерөнхий сайд бараалхав
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Чех Улсад хийж буй төрийн айлчлалынхаа үеэр тус улсын Ерөнхий сайд Петр Фиалаг хүлээн авч уулзлаа.

Төрийн айлчлалын үеэр элэгсэг дотно хүлээн авч байгаа Чехийн төр засаг, ард түмэнд талархал илэрхийллээ.

Энэ айлчлал уламжлалт найрсаг харилцааны түвшнийг шат ахиулан Иж бүрэн түншлэлд хүргэж, харилцааны түүхэнд шинэ үеийг эхлүүлж байгааг тэмдэглэв. Ерөнхийлөгч мөн Чех Улсад аж төрж, ажил хөдөлмөр эрхэлж байгаа 14 мянга гаруй монгол иргэний нийгмийн хамгаалал баталгаажсанд Чех Улсын Засгийн газарт талархал илэрхийллээ. Түүнчлэн “Илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Чехийн их, дээд сургуульд суралцаж байгаа 29 оюутан хоёр улсын харилцааны түүхэн уламжлалыг үргэлжлүүлнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэллээ.

Талууд зам, тээвэр, дэд бүтэц, бүтээн байгуулалт, худалдаа, хөрөнгө оруулалт, аж үйлдвэрийн чиглэлээр хамтран ажиллаж, эрүүл мэнд, боловсрол, түүх, соёл, хөдөлмөр, байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн салбарын харилцааг улам өргөжүүлэн хөгжүүлэх талаар санал солилцлоо.

Танд санал болгож буй

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа
Нийгэм

Булган аймагт бүртгэгдсэн ойн түймрийг бүрэн унтраалаа

2026/10/09
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо
Онцлох мэдээ

Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн агуулах барихад санхүүжилт олголоо

2026/10/09
Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо
Улс төр

Иргэдийг орон сууцжуулах асуудлаар УИХ-ын Ажлын хэсгүүд ХБНГУ-ын банкуудын удирдлагуудтай санал солилцлоо

2026/10/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?