Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ

2025/04/07
“Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, нийтийн эзэмшлийн гудамж, талбайд хотын стандартыг мөрдүүлэх, өнгө үзэмжийг сайжруулах ажил үргэлжилж байна.

Энэ хүрээнд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарцыг нээлээ. Уг зөрчлийг арилгаснаар Буянгийн замаас Юнескогийн гудамж буюу иргэдийн хэлж заншсанаар Натурын зам руу нэвтрэх авто замын хөдөлгөөнийг чөлөөтэй болгож байгаа юм.

Хяналт шалгалтын эхний үе шатыг гуравдугаар сарын 14-28-ны хооронд зохион байгуулсан бөгөөд дүүргийн хэмжээнд нийт 455 зөрчил илэрсэн. Үүний 60 хувийг арилгаад байна. Ийнхүү хоёрдугаар үе шатны хүрээнд өнөөдөр “Ambassador” хотхон орчмын гурван байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг буулгаж, орц гарц нээлээ. Сүхбаатар дүүргийн хэмжээнд 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд хяналт шалгалт хийж, зөрчлийг үе шаттай арилгаж байна.

Мөн Сүхбаатар дүүргийн Газар зохион байгуулалтын албанаас хяналт шалгалт хийх явцдаа газрын тухай зөрчилтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагуудад хугацаатай мэдэгдлийг хүргүүлсэн. Ийнхүү хуулийн хугацаанд зөрчлөө арилгаагүй иргэн, аж ахуйн нэгж байгууллагын зөвшөөрөлгүй барьсан хашаа хайсыг албадан буулгана. Өнөөдрийн байдлаар Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны 12 байршилд зөвшөөрөлгүй барьсан хашаа хайс байгаа талаар албаныхан хэлж байв.

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?