Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Х.Нямбаатар: СХД-ийн 67 дугаар сургуулийн хажууд 1.5 га газар чөлөөлж, авто зогсоол барина

2025/04/21
Х.Нямбаатар: СХД-ийн 67 дугаар сургуулийн хажууд 1.5 га газар чөлөөлж, авто зогсоол барина
Share on FacebookShare on Twitter

Сонгинохайрхан дүүрэгт тулгамдаж буй асуудлууд болон газар чөлөөлөлтийн ажлыг эрчимжүүлэхээр хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албаныхан тус дүүрэгт ажиллалаа. Тус дүүргийн 8 дугаар хороо, 67 дугаар сургуулийн хажууд 1.5 га газрыг чөлөөлж, авто зогсоол барихаар шийдвэрлэлээ.

СХД-ийн 67 дугаар сургууль нь 1460 хүүхдийн суудалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 2800 орчим хүүхэд хоёр ээлжээр хичээллэдэг. Ирэх жилээс гурван ээлж рүү шилжих магадлалтай. Сургуулийн орчимд шинэ зам барьсантай холбоотойгоор автомашины хөдөлгөөн нэмэгдсэн. Ингэснээр хичээлийн үеэр ачаалал үүсэж, хүүхдүүд зам тээврийн осолд өртөх эрсдэл ихсэж байгааг сургуулийн захирал хэлж байв. Тиймээс дүүрэгтээ хандаж, лед гэрлэн гарцын асуудлыг шийдвэрлэжээ. Харин одоо автомашины зогсоол нэн шаардлагатай байгааг хотын даргад уламжлав.

Энэ талаар хотын дарга Х.Нямбаатар “Уг асуудлаар СХД-ийн Засаг дарга Ц.Баттөрөөс албан бичиг ирсэн. 67 дугаар сургуулийн зүүн талд ашиглалтаас гарсан халаалтын зуухны 1.5 га талбай байдаг. Тус халаалтын зуухыг нурааж, сурагчдын эцэг эхэд зориулсан сургуулийн зогсоол барихаар шийдвэрлэсэн. Энэ зундаа багтааж авто зогсоол барина” гэлээ. Мөн хотын дарга Х.Нямбаатар тус сургууль орчмын авто зам нь Баянхошууны ачаалал ихтэй хэсэгт тооцогддог учраас хүүхдийн аюулгүй байдлыг шийдэж, явган хүний зам, гарц зэргийг нэмэгдүүлэхийг СХД-ийн Засаг дарга Ц.Баттөрд үүрэг болгов. 

Танд санал болгож буй

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй
Нийгэм

Автомашингүй өдрөөр хязгаарлалтын бүсэд цахилгаан скүтер, мопед, цахилгаан мотоцикл нэвтрүүлэхгүй

2025/09/10
БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа
Нийгэм

БНХАУ-ын Шанхай хоттой хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Нийгэм

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?