Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Е-Mongolia” систем төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдийн 52.8 тэрбум төгрөг хэмнэв

2021/12/08
“Е-Mongolia” систем төсөвт 4.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, иргэдийн 52.8 тэрбум төгрөг хэмнэв
Share on FacebookShare on Twitter

Төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “Е-Mongolia” төрийн 57 байгууллагын 571 үйлчилгээг системд нэгтгэн, төрийн 4.9 сая удаагийн үйлчилгээ үзүүлж, төлбөртэй үйлчилгээнээс 4.8 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүллээ.

Систем нэвтэрснээр Монгол Улсын иргэн төрийн үйлчилгээ авахдаа үйлчилгээ үзүүлэгч байгууллага руу ирж, буцах унааны болон хугацаанаас үүдэлтэй зардал (хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр), төрийн үйлчилгээ авахад шаардах баримт бичиг бүрдүүлэх зардал зэрэгт 52.8 тэрбум төгрөг хэмнэв.

Өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгэнд цахим системийг олон нийтэд танилцуулсан бөгөөд тус систем үйлчилгээгээ цахимжуулжсан төрийн байгууллагыг харьяалах яамдаар нь багцлан танилцуулж байна.

Одоогоор “Е-Mongolia” системээс 2 сая гаруй иргэн давхардсан тоогоор 6 сая гаруй үйлчилгээг цахимаар авчээ. Мөн гар утасны аппликейшн идэвхтэй хэрэглэгчийн тоо 806 286 болж нэмэгдсэнийг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газраас мэдээллээ.

Тус системд энэ оны 10 дугаар сараас эхлэн Төв, Хөвсгөл, Булган, Дархан-уул, Орхон, Сэлэнгэ, Сүхбаатар аймаг зэрэг орон нутгийн нутгийн захиргааны байгууллага нэгдэн, үйлчилгээгээ цахимжуулаад байгаа аж.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?