Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Онцгой байдлын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгууллаа

2025/05/20
Онцгой байдлын салбарт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үзлэг зохион байгууллаа
Share on FacebookShare on Twitter

Сүүлийн жилүүдэд төрийн албаны тусгай чиг үүрэг хэрэгжүүлдэг албан хаагчид үүрэг гүйцэтгэх явцдаа гэмт халдлага, үйлдвэрлэлийн осол, хурц хордлогод өртөх, амь насаа алдах тохиолдол цөөнгүй гарах болсон.

2024 онд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын яам төрийн тусгай чиг үүргийг хэрэгжүүлэгч байгууллагуудад албан хаагчдынхаа амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс урьдчилан сэргийлэх албан даалгавар хүргүүлсэн.

Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга болон Онцгой байдлын ерөнхий газрын даргын хамтарсан удирдамжийн дагуу хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийг өнгөрсөн хоёрдугаар сард Онцгой байдлын ерөнхий газрын харьяа 152 газар, хэлтэс, анги, салбаруудад хийжээ.

2025 оны тавдугаар сарын 19-нд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийн улсын үзлэгийн дүнгийн хурал болж, холбогдох талууд улсын үзлэгээр тогтоогдсон нөхцөл байдал, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний нэгдсэн санал дүгнэлттэй танилцлаа.

Онцгой байдлын байгууллагад ажилладаг төрийн тусгай албан хаагчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгох, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, болзошгүй осол, гэмтэл, эрсдэлээс урьдчилан сэргийлэх салбарын улсын ерөнхий байцаагчийн зөвлөмжийг Онцгой байдлын ерөнхий газарт хүргүүлэхээр шийдвэрлэсэн гэж Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас мэдээллээ. 

Танд санал болгож буй

АТГ: Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав
Нийгэм

АТГ: Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2025/05/20
Зарим байршилд халуун ус хязгаарлалаа
Нийгэм

Зарим байршилд халуун ус хязгаарлалаа

2025/05/20
Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
Нийгэм

Эрдэнэцагаан сумын нутагт гарсан хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

2025/05/20

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?