Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ

2025/05/21
2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр төрийн албаны ерөнхий шалгалтыг  улиралд нэгээс доошгүй удаа зохион байгуулахаар зохицуулсан бөгөөд Төрийн албаны зөвлөлөөс тогтоосны дагуу 2025 оны II улирлын ерөнхий шалгалт өнөөдөр орон даяар эхэллээ.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн бөгөөд төрийн албаны ерөнхий шалгалтыг зохион байгуулах төв комиссын дарга Д.Баатарсайхан “Төрийн жинхэнэ албаны нөөцийг бүрдүүлэх зорилгоор 2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт орон даяар эхэллээ. Энэ удаагийн шалгалтад нийт Улаанбаатар хотод 1854, улсын хэмжээнд 4106 иргэн бүртгүүлсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн шалгалт өгөх нөхцөлийг бүрэн бүрдүүлж ажиллаж байна. 2025 оны II улирлын төрийн албаны ерөнхий шалгалт тавдугаар сарын 21-26-ны өдрүүдэд нийтдээ ажлын дөрвөн өдөр үргэлжилнэ. Өдөртөө таван ээлжээр, нэг ээлждээ 100 иргэн шалгалт өгөх боломжийг бүрдүүлсэн. Нийслэл дэх шалгалтыг Яармаг дахь нийслэлийн нутгийн захиргааны цогцолборт зохион байгуулж байна. Бидний зүгээс шалгалт эхлэхээс 30 минутын өмнө ирэхийг үргэлж анхааруулдаг. Учир нь хоцорсон тохиолдолд тухайн улирлынхаа дараагийн ээлжид ахин өгөх боломжгүй болдог. Иймээс хариуцлагатай байхыг шалгалт өгч буй иргэддээ анхааруулж байна” гэв.

Энэ жилийн эхний улирлын төрийн албаны ерөнхий шалгалтад Улаанбаатар хотод 1681 иргэн бүртгэгдсэнээс 1195 иргэн шалгалт өгч, ерөнхий мэдлэгийн шалгалтад 625 (52%), монгол хэл, бичгийн чадварын шалгалтад 531 (44%), дүн шинжилгээ хийх чадварын шалгалтад 504 иргэн тус тус тэнцэж, 504 иргэн буюу 42,2 хувь нь нөөцөд бүртгэгдэх болзлыг хангасан байна. 

Танд санал болгож буй

“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ
Нийгэм

“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ

2025/05/21
ЭТТ: “Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ
Нийгэм

ЭТТ: “Дотоод аудитын чиг хандлага”-ын талаар мэдээлэл хийлээ

2025/05/21
Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав
Нийгэм

Ноолуур бэлтгэлийн явц, зах зээлийн өнөөгийн байдлын талаар танилцуулав

2025/05/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?