Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлд өөрчлөлт орно

2025/05/23
2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлд өөрчлөлт орно
Share on FacebookShare on Twitter

“Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 24-ний өдөр болохтой холбогдуулан Их сургуулийн гудамж, Энхтайваны өргөн чөлөө, Токиогийн гудамж, Бээжингийн гудамж, Самбуугийн гудамж, Бага тойруу, Намъяанжугийн гудамж, Нарны зам, Нийслэлийн гудамж, Их монгол улсын гудамж, Махатма Гандийн гудамж, Олимпын гудамжны автозамын зорчих хэсэг хаагдана.

Дээрх авто замын хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж байгаатай холбогдуулан нийтийн тээврийн үйлчилгээний 53 чиглэлийн 483 тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд өөрчлөлт орж байна.

Үүнд:

– Энхтайваны өргөн чөлөөгөөр дайран өнгөрдөг чиглэлүүд Их тойруугаар Баянбүрд, Үндэсний шуудан, Сансарын ШТС зогсоолоор,

– Их тойруугаар урагш чиглэлтэй тээврийн хэрэгслүүд  Сансарын тойрог хүртэл үйлчилж  богино эргүүлэхээр,

– Нарны замаар үйлчилгээ үзүүлдэг чиглэлүүд Их тойруугаар,

– Босоо чиглэл буюу хойноос урагш явах чиглэлүүд: Ногоон нуур, Их тойруу, Цагдаагийн гудамжаар,

– Урд чиглэлээс хотын төв буюу Сүхбаатарын талбай ордог чиглэлүүд 120 мянгатаар богино эргүүлэхээр,

– Зүүн 4 замыг дайран өнгөрөх чиглэлүүд: Их тойруугаар тус тус үйлчлэхээр төлөвлөөд байна.

Мөн хаагдаж буй автозамуудтай давхцаж буй Ч:63 “Хан хиллс хотхон-Ривер гарден-МУБИС-Ард кино театр”, Ч:71 “120 мянгат-Хүннү 2222-Баянмонгол хороолол-МУБИС-Сүхбаатарын талбай”, Ч:78 “Халдвартын эмнэлэг-Сүхбаатарын талбай” чиглэлүүд автозам хаалттай үед түр зогсоно.

Автозамын хөдөлгөөн нээгдсэн цагаас хойш үндсэн замналаар үйлчилгээ үргэлжилнэ.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?