Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Улаанбаатар марафон 2025”-д 30.000 орчим хүн гүйнэ

2025/05/23
“Улаанбаатар Марафон 2025”-д 23 мянган хүн гүйхээр бүртгүүлжээ
Share on FacebookShare on Twitter

Энэ жил “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтэд гадаад, дотоодын нийт 30.000 орчим иргэн бүртгүүлжээ. Тэднээс 18.000 нь эрүүл мэндийн буюу 5 км-т гүйхээр бүртгүүлсэн бол гэр бүлийн гүйлтэд нийт 4000 гаруй хүн гүйхээр бүртгүүлжээ. “Улаанбаатар марафон 2025” олон улсын гүйлтийн нээлтийн ажиллагаа маргааш буюу 5 дугаар сарын 24-ний 09:30 цагт Соёлын төв өргөөний урд болно. Марафон гүйлтэд оролцох тамирчдыг төрөл тус бүрээр нэг шугамд оруулж, гүйхийн өмнө нэгдсэн дасгал хийснээр гараанаас гарах тул гүйгчдийг цагаасаа эрт цуглахыг уриалж байна. 5 км, 10 км, 21 км, 42 км-ийн зайд гүйгчид 10:00 цагт Соёлын төв өргөөний урд талбайгаас гараанаас зэрэг гарах юм. Энэ жил 5 км-т гүйгчид нар буруу гүйж бариандаа орох бол хагас болон бүтэн марафонд гүйгчид шинэ маршрутаар гүйнэ.

Уламжлал ёсоор гэр бүл, тусгай олимп төрлийн гүйлт үдээс хойш болно. МУИС-ийн урд талбайгаас 13:00 цагт харааны болон тэргэнцэртэй иргэд гараанаас гарах бол 14:00 цагт гэр бүлийн төрөлд гүйгчид гараанаас гарна. Тусгай олимпын 500 метр зайд гүйх тамирчид Спортын төв ордны урд талын замаас 14:30 цагт, тусгай олимпын 800 метр зайд гүйх тамирчид Улаанбаатар зочид буудлын урд талаас 15:00 цагт гараанаас гарах юм. Мөн энэ жил Улаанбаатар марафоны 10 жилийн ойг тохиолдуулан жил бүрийн онцлох зургуудаас түүвэрлэсэн гэрэл зургийн үзэсгэлэнг талбайн том асрын чанх ард дэлгэх юм.

Марафонд оролцогчдын бүртгэлийг цахимжуулан нэгдсэн системд холбож, RFID технологийн шийдлийг ашиглан гүйгчдийн гараа, бариаг бүртгэх болон барианд орсон зургийг нь тухайн хүний бүртгэлтэй хаяг руу илгээх, гүйгчдийн гүйлтийн үеийн үзүүлэлтийг хэмжих автоматжуулсан технологийг нэвтрүүлэх ажлыг “Hipay” компаниас хариуцан 4 дэх жилдээ хамтран ажиллаж байна. Энэ жил “Улаанбаатар марафон”-д сайн дурын ажилтнаар 450 залуус дэмжлэг үзүүлэн ажиллана.

Танд санал болгож буй

С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна
Нийгэм

С.Хүрэлсүх: Багануурын батарей хуримтлуурын станц 28.7 сая кВт.ц эрчим хүчийг төвийн системд нийлүүлээд байна

2025/05/23
Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна
Нийгэм

Нийслэлийн нутаг дэвсгэрт 13 байршилд газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн дуудлага худалдааг цахимаар зохион байгуулна

2025/05/23
2-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна
Нийгэм

2-ын тойргоос “Сод Монгол” ШТС хүртэлх туслах замыг шинэчлэх ажил 60 хувьтай үргэлжилж байна

2025/05/23

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?