Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна

2025/05/27
21 аймаг, есөн дүүргийн нутгийн захиргааны байгууллагууд харилцан туршлага солилцож байна
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Төрийн албаны зөвлөл үүсэн байгуулагдсаны 30 жилийн ойг тохиолдуулан НЗДТГ-аас нутгийн захиргааны байгууллагуудын дунд анх удаа харилцан туршлага солилцох, суралцах арга зүйн “Бүтээмж ба Инновац-UB 2025” нэгдсэн форумыг зохион байгуулж байна. Хоёр дахь өдрөө үргэлжилж буй энэхүү форумд 21 аймаг, есөн дүүргийн 60 орчим төрийн албан хаагч оролцож байгаа юм.

Нутгийн захиргааны байгууллагын сайн туршлагыг тодорхойлох, түгээн дэлгэрүүлэх зорилготой энэхүү болзолт уралдаан хоёр үе шаттайгаар хэрэгжиж байна. Тодруулбал, эхний шатанд нийслэл, 21 аймгаас нутгийн захиргааны байгууллагадаа нэвтрүүлсэн тэргүүний арга барилаа тодорхойлон ирүүлээд буй. Харин хоёрдугаар шатны арга хэмжээ тавдугаар сарын 26-30-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болж байна. Энэ үеэр улсын хэмжээнд шилдэг, сайн туршлагыг шалгаруулах арга хэмжээнд есөн дүүрэг, 16 аймгийн нийт 25 сайн туршлагыг танилцуулах юм. Ийнхүү нийслэл болон орон нутгийн захиргааны байгууллагууд энэхүү арга зүйг хэрэглэн иргэдэд үзүүлж байгаа төрийн үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх, өөрсдийн дотоод үйл ажиллагаагаа сайжруулах боломжтой.

Форумын талаар НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд “Аймаг, сум, дүүрэг бүр өөр өөрийн онцлогтой хэдий ч бүх шатны Засаг даргын Тамгын газрын албан хаагч нар төрийн үйлчилгээг иргэдэд хүргэх үндсэн үүрэгтэй. Энэ хүрээнд уг форум нь төрийн албаны үйл ажиллагааг үр дүнтэй хэрэгжүүлэх, нийслэл, орон нутгийн төрийн захиргааны байгууллагад нэвтрүүлсэн бүтээлч арга барилыг солилцох, харилцан суралцах, сурталчлан таниулах зорилготой юм” гэв. Увс аймгийн Мал эмнэлгийн газрын мэргэжилтэн О.Хулан “Манай аймгийн хувьд 2021 оноос олон улсад хэрэгждэг оролцоот эпидемиологийн арга, аргачлалыг мал эмнэлгийн салбартаа нэвтрүүлж, нутагшуулсан нь бидний сайн туршлага юм. Энэ нь малчдын оролцоотой малын өвчнийг тандан судлах судалгааны арга аргачлал юм. Энэ хүрээнд малчид руу чиглэсэн судалгаа, тандалтыг хийн, тэдэнд тулгамдаж буй асуудлыг илрүүлж, тэдний дуу хоолойг бодлого, шийдвэр гаргах түвшинд хүргэдгээрээ чухал ач холбогдолтой” гэлээ.

Баянгол дүүргийн ЗДТГ-ын Теле камерын хяналтын дэд төвийн инженер Х.Таравчамба “Уг аяны хүрээнд Баянгол дүүргээс хуванцар хог хаягдлыг шахаж нягтаршуулах пресслэгч машиныг бүтээн оролцож байна. Уг технологийг зарим хороодод нэвтрүүлсэн. Ингэснээр шатахуун тос, цаг хугацаа, хөрөнгө мөнгө, хүний нөөцийг хэмнэж чадсан” хэмээв.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?