Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Share on FacebookShare on Twitter

Улсын хэмжээнд 2022-2024 оны хугацаанд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 887 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй осол гэмтлийн 532 тохиолдлын 93.0 хувь нь /495/ нь нийслэлд бүртгэгдсэн ба нийт тохиолдлын 91.2 хувь нь /485/ ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ.

2024 онд бүртгэгдсэн нийт тохиолдлын 67.1 хувь нь /357/ эрэгтэйчүүд, 32.9 хувь нь /175/ эмэгтэйчүүд байгаа бол, тохиолдлын тоо эрэгтэйд 15-19 насанд, эмэгтэйд 5-9 насанд өндөр байна.

Мөн тус онд дээрх шалтгааны улмаас гурван хүн амь насаа алдсан байна.

Осол гэмтлийн шалтгаанаар нь авч үзвэл:

▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унах буюу онхолдон гэмтэж, бэртсэн -72.0 хувь /383/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -17.5 хувь /93/
▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -9.0 хувь /48/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.5 хувь /8/ тус, тус бүртгэгджээ.

Тухайн шалтгаант ослын үед толгой /22.6%/, тохой ба шуу /21.1%/, өвдөг ба шилбэ /18.4%/ зэрэг эрхтнүүд түлхүү гэмтдэг байна.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар улсын хэмжээнд цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй 98 осол гэмтлийн шинэ тохиолдол бүртгэгдсэн байна.

Нийт тохиолдлын 80% эрэгтэй, 20% эмэгтэй байна. Үүнээс 45.9%-ийг 10-19 насныхан эзэлж байгаа нь бусад насны бүлэгтэй харьцуулахад их байгаа юм.

Мөн энэ оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр мопедтой зорчигч суудлын автомашинтай мөргөлдсөний улмаас газар дээрээ нас барсан 1 тохиолдол ШШҮТ-д бүртгэгдсэн байна.

Осол гэмтлийг шалтгаанаар нь авч үзвэл:

▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтерээс унаж бэртсэн -51.0 хувь /50/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигч автомашинд мөргүүлэх -37.8 /37/
▪️ Явган зорчигч мопед, цахилгаан дугуй, скүүтерт мөргүүлэх -8.2 /8/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хөдөлгөөнгүй зүйл мөргөх -2.0 /2/
▪️ Мопед, цахилгаан дугуй, скүүтертэй зорчигчид хоорондоо мөргөлдөх -1.0 /1/ тус, тус бүртгэгджээ.

2025 оны эхний дөрвөн сарын байдлаар цахилгаан дугуй, скүүтер, мопедоос үүдэлтэй гэмтсэн тохиолдлуудын 44.9% доод мөчний, 27.6% дээд мөчний гэмтлийн оношоор оношлогдсон бол, 18.4 хувийг толгойн гэмтэл эзэлсэн байна гэж Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвөөс мэдээллээ. 

Танд санал болгож буй

Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо
Эрүүл мэнд

Э.Батшугар: Монгол улс эм, эмнэлгийн хэрэгслийн үндэсний лавлагаа лаборатортой боллоо

2026/06/16
ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ
Эрүүл мэнд

ХӨСҮТ: Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 3 нэмэгджээ

2026/06/14
Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ
Эрүүл мэнд

Ховд аймагт 318 малыг устгалд оруулжээ

2026/06/08

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?