Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатарт өдөртөө 22 хэм дулаан

2025/05/28
Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Share on FacebookShare on Twitter

Тавдугаар сарын 28-29-нд шилжих шөнө Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0…-5 хэм хүрч цочир хүйтэрнэ.

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Алтайн салбар уулс болон говь талын нутгаар хүчтэй салхи, шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны 05-р сарын 29-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Увс нуурын хотгор болон Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс голын хөндий, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 8-13 метр, Алтайн уулархаг нутаг болон Арц-Богдын өвөр хоолойгоор түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө ихэнх нутгаар хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Орхон-Сэлэнгийн сав газар болон Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутгаар 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 11-16 хэм, бусад нутгаар 4-9 хэм, өдөртөө нутгийн зүүн хагаст сэрүүсэж Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 9-14 хэм, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 16-21 хэм, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Шөнөдөө үүл багасна, өдөртөө багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө эрс сэрүүсэж Яармаг-Сонгины орчмоор 0-2 хэм хүйтэн, бусад хэсгээр 2-4 хэм, өдөртөө 20-22 хэм дулаан байна.

2025 оны 05-р сарын 30-наас 06-р сарын 03-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Тавдугаар сарын 30-нд төвийн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, 31-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, 6-р сарын 01-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 2-нд төв, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно. Салхи 30, 6-р сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд тал хээрийн нутгаар зарим үед секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3 хэмийн хүйтнээс 2 хэмийн дулаан, өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 7-12 хэм, өдөртөө 20-25 хэм, бусад нутгаар шөнөдөө 1-6 хэм, өдөртөө 15-20 хэм дулаан байна.

Танд санал болгож буй

ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна
Нийгэм

ХУД-ийн 24 дүгээр хорооны бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 9 дүгээр сард ашиглалтад оруулна

2025/05/29
Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна
Нийгэм

Энхтайваны өргөн чөлөө дагуух автобусны буудлуудыг халаас зогсоолгүй болгож байна

2025/05/29
Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ
Нийгэм

Явган хүний замыг шинэчлэхдээ ил кабелуудыг газар доогуур хонгилын системээр явуулж, борооны ус зайлуулах хоолойг шийднэ

2025/05/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?