Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна

2025/06/11
“Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч байна
Share on FacebookShare on Twitter

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га, 2206 нэгж талбайд хэрэгжих анхны жишиг 20 минутын хотын бүтээн байгуулалтын ажил өнгөрсөн сард эхэлсэн. Энэ хүрээнд “Сэлбэ 20 минутын хот”-ын төслүүдэд хувийн хэвшилтэй хамтарч ажиллах санал авч эхэллээ. Энэ талаар “Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар мэдээлэл өгөв.

Сэлбэ дэд төв нь 45.610 иргэнд зориулсан нийгэм, соёлын үйлчилгээний хэрэгцээг нэг дор төлөвлөсөн анхны анхны 20 минутын жишиг хот болох юм.  Сэлбэ дэд төвд 10.068 өрхийн 113 орон сууц, 18 км авто зам, 43 км явган зам, 28 км дугуйн зам, 3,6 га талбайд тоглоомын талбай, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж барихаар төлөвлөсөн. Мөн нийт талбайн 40 хувьд ногоон байгууламж барих юм.

“Сэлбэ 20 минутын хот” корпорац ХХК-ийн гүйцэтгэх захирал У.Баатар “Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төсөл хувийн хэвшилд бизнесийн ашигтай байршлуудыг санал болгож байна. Тодруулбал, 6 дугаар сарын 9-ний өдрөөс эхлэн албан ёсны сайт selbecity.mn хаягаар олон нийтэд нээлттэйгээр хамтран ажиллах санал, хүсэлтийг хүлээн авч байна. Төслийн 26 байршлын 41 га газрыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хувийн хэвшилтэй хамтарч ажиллах юм. Өнөөдрийн байдлаар хамтын ажиллагааны журмыг боловсруулж байгаа бөгөөд хувийн компаниудаас 10 хоногийн хугацаанд санал авна” гэлээ.

Танд санал болгож буй

Нийслэлийн хэмжээнд 40 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдаа зохион байгуулж байна
Нийгэм

Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 37 байршилд хямдралтай үнээр борлуулагдана

2025/06/13
Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 17-19 хэм дулаан байна

2025/06/13
Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ
Нийгэм

Цагдаагийн академийн өргөн чөлөөнөөс урагш Төмөр замын нүхэн гарцын уулзвар хүртэлх авто замыг өнөөдөр 23:00 цагт хааж, шинэчилнэ

2025/06/13

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?