Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ

2025/06/24
Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль эхэллээ
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу Онцгой байдлын ерөнхий газраас Хэнтий аймагт зохион байгуулж байгаа Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль өнөөдөр эхэллээ.

Сургуулийн нээлтийн ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэг, Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү, Хэнтий аймгийн Засаг дарга Д.Аюурбунь болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Шадар сайд С.Амарсайхан нээлтийн үгэндээ “Монгол Улсад уур амьсгалын өөрчлөлт, хүний үйл ажиллагаатай холбоотой эрсдэлүүд жил ирэх тусам нэмэгдэж байгаа энэ үед үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг нэмэгдүүлэх нь чухал зорилт болоод байна. Гамшгаас хамгаалах сургалт нь гамшгийн эрсдэлийг бууруулах, хариу арга хэмжээ авах, сэргээн босгох үйл ажиллагаанд хувь хүн, байгууллага, орон нутгийн бэлэн байдлыг дээшлүүлэх гол үндэс болдог” хэмээн онцлоод, оролцогчдын үүрэг гүйцэтгэх бэлэн байдалтай газар дээр нь танилцлаа.Энэ удаагийн сургуульд аймгийн Онцгой комисс, 13 алба, 13 мэргэжлийн анги, сумдын Засаг дарга нарын нийт 500 гаруй ажилтан, алба хаагч оролцож, “Гамшгаас хамгаалах төлөвлөлт, бэлэн байдал, харилцан ажиллагаа” үндсэн сэдвийн хүрээнд дадлага сургуульд хамрагдах юм.

Сургалтыг ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Уранчимэгээр ахлуулсан ажлын хэсэг удирдах бөгөөд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.

Сүүлийн 10 жилийн хугацаанд Хэнтий аймагт 1066 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 111 хүний амь нас эрсдэж, 3.6 сая толгой мал хорогдон, 1.09 их наяд төгрөгийн хохирол учраад байна. Тэдгээрийн дийлэнхийг буюу 51.4 хувийг объектын гал түймэр, 20.1 хувийг хүний буруутай үйл ажиллагаатай холбоотой осол, 14.7 хувийг халдварт өвчин, 11.5 хувийг ой, хээрийн түймэр, үлдсэн хувийг байгалийн бусад гамшиг эзэлж байна.

Иж бүрэн сургуулийг зохион байгуулснаар орон нутгийн гамшгийн эрсдэл, болзошгүй аюулыг эрт илрүүлэх, урьдчилан сэргийлэх, хохирлыг бууруулах, гамшгийн үед шуурхай хариу арга хэмжээ авах чадавхыг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?