Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Б.Мөнхжин: Эрээний хилийг хаагаагүй

2021/12/14
Б.Мөнхжин: Эрээний хилийг хаагаагүй
Share on FacebookShare on Twitter

Замын-Үүд дэх Гаалийн газар энэ сарын 11-ний 20 цагаас эхлэн автозамын боомтоор хилийн дундын бүсээс татан авч буй бараа, тээврийн хэрэгслийг гаалийн хилээр нэвтрүүлж эхэлсэн. Гэтэл БНХАУ-аас нэмэлт шаардлага тавьж, Эрээний хилийг дахин тодорхойгүй хугацаагаар хаасан гэх мэдээлэл цацагдаж эхэллээ. Энэ асуудалтай холбоотойгоор Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин мэдээлэл хийжээ.

Тэрбээр “Энэ сарын 8-ны өдөр би Замын-Үүд боомт дээр очиж ажилласан. Бэлтгэл хангагдсан байсан. Тиймээс 12 дугаар сарын 10-11-нд  тээврийн хэрэгслийг эрээн талаас дундын цэг дээр байршуулсан. Бүтэн сайн өдөр дундын цэг дээр очсон 50 орчим автомашиныг монголын талаас очиж авсан. Энэ бол хил нээгдсэний нотолгоо. Гэхдээ эрээний тал дээр хүндрэл үүссэн. Тухайлбал, автомашинууд цаг агаарын байдлаас шалтгаалаад асахгүй байх тохиолдол байсан. Ачаатай тэрэгнүүд гаалийн бүрдүүлэлт, бодит автомашин дээрх ачааны жин, хэмжээ зөрөх асуудал зөрсөн. Ингэхлээр эхний ээлжид гарах боломжгүй болсон. Энэ хугацаанд Хятад улс үнэлгээ хийж байна. Тэгэхээр өчигдөр, өнөөдөр үнэлгээ хийгээд, дүгнэлт нь гарч байна. Эрээн буцаад хаалгаа хаасан юм биш. Бараа бүтээгдэхүүн эргэлтэд орох үе шаттай ажлын процесс явагдаж байна” гэлээ.

Танд санал болгож буй

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа
Нийгэм

“Зорчигч тээвэр нэгтгэл” ОНӨААТҮГ-ын II баазын их засварын ажил дууслаа

2025/06/03
ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна
Нийгэм

ТҮЦ эрхлэгчдийн холбоодтой зөвшилцөх ажлыг үргэлжлүүлж байна

2025/06/03
Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна
Нийгэм

Нийслэл бүсийн шинэ цахилгаан станцууд бүрэн хүчин чадлаараа хэвийн ажиллаж байна

2025/06/03

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?