Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ

2025/07/25
Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлнэ
Share on FacebookShare on Twitter

Гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдварын нөхцөл байдал, авах арга хэмжээний талаар Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн Засгийн газрын гишүүдэд танилцуулав.

Танилцуулгатай холбогдуулан,

  • Боловсролын сургалтын байгууллага, хүүхдийн зуслан, уул, уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллага зэрэг олон хүн цугласан орчинд гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогот халдвар гарахаас сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэх,
  • Хүнсний сүлжээний бүх шатанд бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангуулах, ашигт малтмал ашиглах, хайх тусгай зөвшөөрөл олгосон аж ахуйн нэгж байгууллагад тавих ажилчдын байрны болон орчны эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг тогтоож, хэрэгжилтийг хангуулах эрх зүйн орчныг судалж шийдвэрлэх,
  • Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лаборатори, аймгуудын Стандарт хэмжилзүйн хэлтсийн Сорилтын лабораториудын хүчин чадал, итгэмжлэлийн хүрээг нэмэгдүүлж, хордлого, халдвар гарсан үед шуурхай, хамтарч ажиллах
  • Харьяалах нутаг дэвсгэрийн хэмжээнд хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр хангах, хүүхдийн байгууллагын үйл ажиллагаа, хүнсний худалдаа үйлчилгээнд тогтмол хяналт тавьж, эрүүл ахуйн нөхцөл, шаардлагыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад даалгалаа.

2025 оны эхний хагас жилд цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, хүүхдийн байгууллагад хоолны хордлогот халдварын зургаан удаагийн дэгдэлт бүртгэгдэж, 451 хүн өвчилсөн байна.

Танд санал болгож буй

Улаанбурхан өвчний 11 дэх тохиолдол лабораториор батлагдлаа
Эрүүл мэнд

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсооход шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2025/06/25
Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна
Онцлох мэдээ

Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргэж байна

2025/06/02
Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна
Эрүүл мэнд

Суррон, скүүтер, мопедоос унаж гэмтэх, хүн мөргөж гэмтээх, нас барах нь нэмэгдэх хандлагатай байна

2025/05/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?