Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна

2025/07/31
Туулын хурдны зам барих бэлтгэл ажлын хүрээнд газар чөлөөлөлт үргэлжилж байна
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг 40 орчим хувиар бууруулах гол төслүүд бол Туулын хурдны зам, Шинэ тойрог зам. Эдгээр төслийг 2025-2028 онд хэрэгжүүлэхээр нийслэлээс төлөвлөж, Туулын хурдны зам барих тендерт Хонгконгийн “ХаоЮань групп” ХХК шалгарсан гэдгийг долоодугаар сарын 23-ны өдөр мэдээлж байсан. Тэгвэл тус компанитай гэрээний хэлцэл үргэлжилж байгаа бөгөөд хурдны зам барих бэлтгэл ажлуудыг гүйцэтгэж эхэллээ. Тухайлбал, газар чөлөөлөлтөд Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт 6, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт 3, Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт 15, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 91 нийт 115 нэгж талбар өртөж байгаа. Үүнээс эхний ээлжийн ажил хийгдэх 15 нэгж талбарт газар дүйцүүлэн олгож газар чөлөөллөө. Үлдсэн 100 нэгж талбартай зөвшилцөх ажил үргэлжилж байна.

Туулын хурдны замыг 2028 оны наймдугаар сард ашиглалтад оруулна. Тус хурдны зам нь Улаанбаатар-Налайх чиглэлийн авто замаас Баруун аймаг руу салдаг аюулгүйн тойрог хүртэл Улаанбаатар хотын урдуур Богд уулын энгэрээр зургаан эгнээ 32 километр урт үргэлжилнэ. Олон улсын экспресс зам буюу гэрлэн дохиогүй үргэлжилж, зорчигч нийт 32 км замыг зогсолтгүй туулах онцлогтой. Мөн Туулын хурдны замтай холбогдох Шинэ тойрог замын Нэгдүгээр тойрог замын гүйцэтгэгчийг шалгаруулах нээлттэй тендерийг ирэх сард зарлахаар бэлтгэж буй. Улаанбаатар хотыг хөгжүүлэх 24 мега төслийн хүрээнд Туулын хурдны зам, Шинэ тойрог зам ашиглалтад орсноороо түгжрэлийг 40 орчим хувиар буулгах тооцооллыг мэргэжилтнүүд хийгээд байгаа билээ.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?