Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Сэлбэ хот барих “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлын тендерийг өнөөдөр нээлээ

2025/08/01
Сэлбэ хот барих “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний ажлын тендерийг өнөөдөр нээлээ
Share on FacebookShare on Twitter

Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га нутаг дэвсгэрт анхны жишиг “20 минутын хот” болох Сэлбэ хотын газар чөлөөлөлтийг хийж, газар шорооны ажил төлөвлөгөөний дагуу дуусах шатандаа явж байгаа. Тэгвэл Сэлбэ хот төслийн гэр хорооллыг орон сууцжуулах цогц хороолол барих “Багц 1” ажлын хүрээнд өнөөдрийн байдлаар ургамлын үе хуулах, түр зам, хашаа барих ажлыг хийж байна. “Багц 2” ажлын хүрээнд ургамлын үе хуулах ажил үргэлжилж буй. Мөн цахилгаан холбоо, дохиоллын шугамын буулгалт, шилжүүлэлтийн ажил 95 хувийн гүйцэтгэлтэй. Цахилгааны шон буулгах ажил 40 хувийн гүйцэтгэлтэй байна. Түүнчлэн “Багц 1”, “Багц 2” ажлын хүрээнд гадна инженерийн шугам сүлжээний тендерийг зарлаж, өнөөдөр нээлээ.

Энэ хүрээнд Сэлбэ хот төслийн ус хангамж, ариутгах татуурга, дулаан механикийн угсралтын ажил гүйцэтгэх “Багц 1”, “Багц 2” ажлын гэрээг “Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар” ОНӨААТҮГ-тай байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Мөн хөрсний усны түвшнийг бууруулах, ус зайлуулах байгууламжийн ажлыг “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ-тай хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Түүнчлэн Сэлбэ дэд төвд гүний дулааныг ашиглах ТЭЗҮ-ийг боловсруулах тендер зарлахаар бэлтгэж байгаа аж.

Танд санал болгож буй

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа
Нийгэм

Элчин сайд М.Игавахара “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн уурхайн үйл ажиллагаатай танилцлаа

2026/10/21
Ирэх10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн

2026/10/21
Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна
Нийгэм

Цэргийн цол олгох журмын хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх ажлын хэсэг ажиллаж байна

2026/10/21

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?