Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ

2025/09/10
“Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
Share on FacebookShare on Twitter

Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт орших “Баруун далай ордыг түшиглэн хэрэгжүүлэх Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн техник эдийн засгийн үндэслэл /ТЭЗҮ/-ийг боловсруулж дууссан. Үүнтэй холбоотойгоор  “Эрдэс баялаг мэргэжлийн зөвлөл”-ийн шинжээчдийн саналыг тусгасан бөгөөд “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна.

Мөн төслийн бүрэн шинжилгээний ажлын явц 65 хувьтай үргэлжилж байгаа бол байгаль орчны нарийвчилсан үнэлгээ хийх ажил 40 хувийн гүйцэтгэлтэй хэрэгжиж байна. Тус гидрогеологийн судалгаа дээжлэлтийн ажлын гүйцэтгэгчээр “Хужирт сэртэн” ХХК шалгарч, гэрээ байгуулсан юм.

Уг төсөл хэрэгжсэнээр эрчим хүчний төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд жилд 1460-1890 сая кВт.ц эрчим хүч нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний аюулгүй байдлыг хангах, импортын хамаарлыг бууруулах, тогтвортой эх үүсвэр бий болгох зэрэгт чухал ач холбогдолтой.

Ташрамд, ордын ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрлийг өнгөрсөн долоодугаар сарын 22-нд батлуулсантай холбогдуулан газар эзэмших захирамж гаргуулахаар Улаанбадрах сумын ИТХ-д хүсэлт хүргүүлээд байна. Түүнчлэн талбайн нөөцийг бүртгүүлэхээр маркшейдерийн компанийн судалгаа хийгдэж буй аж.

Танд санал болгож буй

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ
Нийгэм

Нийслэлээс энэ онд таван байршилд авто замыг засаж шинэчилнэ

2026/03/11
Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна
Нийгэм

Усны үйлчилгээний нэгдсэн лавлах утас 24/7 цагаар ажиллаж байна

2026/03/11
Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина
Нийгэм

Нийслэлээс 2026 онд 52 км авто замыг шинээр барина

2026/03/11

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?