Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Ирэх онд дулааны таван цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилнэ

2025/09/24
Ирэх онд дулааны таван цахилгаан станцын бүтээн байгуулалт үргэлжилнэ
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотод хамгийн сүүлд 1983 онд Дулааны 4 дүгээр цахилгаан станц, 2015 онд Амгалангийн дулааны станц ашиглалтад орж байсан. 1983 оноос хойш 42 жил дулааны цахилгаан станц баригдаагүй. Тиймээс нийслэлээс эрчим хүчний төслүүдэд анхаарч, Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төсөлд ТЭЦ-5, тархмал эх үүсвэр төслийг тусгасан. 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ТЭЦ-5 төслийн тухайд төслийг хэрэгжүүлэх эрэмбэлсэн жагсаалтад орсон эхний оролцогчтой гэрээний хэлцэл үргэлжилж байна. Эрчим хүчний төслүүд улс орны бүтээн байгуулалтын суурь болдог. Улаанбаатар хотоос Сэлбэ, Баянхошуу, Ханын материал орон сууцжуулах төслүүдтэй уялдуулан “Тархмал эх үүсвэр” төслийг есөн байршилд хэрэгжүүлнэ. Үүнээс хийн эх үүсвэртэй дөрвөн дулааны станцыг барина. Тархмал эх үүсвэрийн ТЭЗҮ боловсруулах ажил үргэлжилж байна.

Төр, хувийн хэвшлийн түншлэлээр 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх ТЭЦ-5, Дэнжийн 1000 буюу Ногоон нуур орчимд 93 МВт хийн дулааны станц, Дамбадаржаагийн 63 МВт дулааны цахилгаан станц, Хан Хиллс хотхоны баруун талд 110 МВт дулааны цахилгаан станц, Эмээлтийн ДЦС гэсэн таван төслийг хэрэгжүүлнэ. Тодруулбал, Дэнжийн 1000 орчимд буюу БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгаа 1008 айлын орон сууцны урд хэсэгт 2 га газрыг чөлөөлж, 93 МВт-ын хийн дулааны станцыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина. Энэ онд багтаан уг төслийн олон улсын тендерийг зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Харин Сэлбэ хот, Дамбадаржаа орчмыг дулаанаар хангах 63 МВт дулаан үйлдвэрлэх хүчин чадалтай Дамбадаржаа дулааны цахилгаан станцын барилга угсралтын ажил 20 гаруй хувьтай үргэлжилж байгаа юм.

Танд санал болгож буй

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой
Нийгэм

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой

2025/10/30
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
Нийгэм

“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

2025/10/30
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна
Нийгэм

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?