Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ЭТТ: Экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүллээ

2025/09/25
ЭТТ: Экспортын тээврийг хоёр дахин нэмэгдүүллээ
Share on FacebookShare on Twitter

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрсний экспорт, гарцыг нэмэгдүүлэх, салбар хоорондын уялдааг сайжруулах арга хэмжээг богино хугацаанд авч хэрэгжүүлсний үр дүнд сүүлийн 3 сард экспортын хэмжээ, тээвэр, биржийн борлуулалт өсөж байна.

 2025 оны 6 дугаар сард 1.5 сая тонн нүүрс экспортолсон бол 7 дугаар сард  буюу онцгой дэглэм тогтоосноор 1.95 сая тонн, 8 дугаар сард 2.7 сая тонн, 9 дүгээр сарын 25-ны байдлаар 2.6  сая тонн болж экспорт нэмэгдлээ. Энэ сар дуусахад нийт 3.2 сая тонн нүүрс экспортлох төлөвтэй бөгөөд өнгөрсөн 15 жилийн хугацааны хамгийн өндөр экспортын үзүүлэлттэй сар байхаар байна.

Экспортын хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ тээвэрлэлтийн хурдыг хоёр дахин нэмэгдүүллээ.  Гашуунсухайт-Ганцмод боомтоор 2025 оны 06 дугаар сард 462 тээврийн хэрэгсэл гарч байсан бол 09 дүгээр сарын 22-ны өдрийн байдлаар  913 тээврийн  хэрэгсэл тус боомтоор гарч тээвэрлэлт өмнөх сараас  хоёр дахин нэмэгдлээ.

2025 оны 6 дугаар сард биржээр борлуулсан нүүрсний экспорт 8%, урт хугацаат уурхайн ам нөхцөлтэй гэрээний нүүрс 92% байсан бол 9 дүгээр сард биржийн нүүрсний экспорт 32% болж нэмэгдлээ.  Өөрөөр хэлбэл 2025 оны 6 сард биржийн экспорт 10 сая ам.долларын гүйцэтгэлтэй байсан бол 8 дугаар сард 49.5 сая ам.доллар, 9 дүгээр сард 52.3 сая ам.доллар болж биржийн экспортын орлого нэмэгдсэн үзүүлэлтэй байна.

Салбар дундын уялдааг сайжруулснаар нүүрсний экспорт, тээвэр нэмэгдэж, гадаад валютын хэмжээ өсөж, эдийн засгийн өсөлтийг хангахад бодитой хувь нэмэр оруулж байна.

Танд санал болгож буй

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Нийгэм

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

2025/10/28
ЭТТ: 512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Эдийн засаг

“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2025 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн биржийн арилжааны хуваарь

2025/10/28
Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа
Нийгэм

Шатахуун олголтод тавьсан хязгаарлалтыг цуцаллаа

2025/10/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?