Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина

2025/09/25
Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам шинээр барина
Share on FacebookShare on Twitter

НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина. Үүний нэг нь Яармагийн замаас Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км авто зам юм.

Тодруулбал, Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох бөгөөд тендерийг ирэх 11 дүгээр сард зарлахаар бэлтгэл ажлыг хангаж байна. Харин 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөж байна. Энэхүү зам нь 24 метр өргөн, зургаан эгнээ байх юм. Эгнээний өргөн 3.5-4 метр бөгөөд явган замын өргөн 2.5 метр, дугуйн зам 1.5 метрийн өргөнтэй байна. Мөн автобусны 18 буудал байхаар төлөвлөсөн. Тус зам баригдсанаар Наадамчдын авто замын ачаалал буурна. Мөн нийтийн тээвэр болоод хувийн тээврийн хэрэгслээр зорчих хугацаа 15 хувиар буурч, явган зорчигчдын зорчилт 20 хувиар нэмэгдэнэ.

Ташрамд, төслийн хүрээнд шинээр баригдаж буй авто замуудаас Сэлбэ голын 2.6 км авто замын ажил эхэлсэн бөгөөд ажлын явц 20 хувьтай үргэлжилж байна. Уг шинэ замыг ирэх оны 11 дүгээр сард ашиглалтад оруулна.

Танд санал болгож буй

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна
Нийгэм

“Гурилын үйлдвэрийн цогцолбор”-ыг худалдан борлуулна

2026/08/28
Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ
Нийгэм

Гэр бүлийн хүчирхийллийн 55 дуудлага бүртгэгджээ

2026/08/28
Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй
Онцлох мэдээ

Хэрэглээний төлбөр зээлийн оноонд нөлөөлөхгүй

2026/08/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?