Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна

2025/09/30
Х.Нямбаатар: Нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна
Share on FacebookShare on Twitter

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр нийслэлийн өмчит компани болон нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагын удирдлагуудтай уулзлаа. Уулзалтаар эдгээр байгууллагын үйл ажиллагаа, 2025 оны төлөвлөгөөний биелэлт, 2026 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний талаар хэлэлцэв.

Уулзалтын эхэнд хотын дарга Х.Нямбаатар “2023 онд нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудаас нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, нийслэлийн Орон сууцны корпорац гэх цөөхөн байгууллагууд ашигтай ажиллаж байсан. Харин өнөөдрийн байдлаар нийт байгууллагуудын 90 орчим хувь нь ашигтай ажиллаж эхэлсэн. Нийтийн тээврийн парк шинэчлэлтийг хийснээр зорчигчид нэмэгдэж, 70 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан. Ирэх онд 100 тэрбум төгрөгийн ашигтай ажиллах боломжтой. Цаашид нийслэлийн өмчит компани, аж ахуйн тооцоот байгууллагуудын давсан орлогыг мега төслүүдэд зарцуулна. Мөн Төв цэнгэлдэх хүрээлэн энэ онд 3.5 тэрбум төгрөгийн ашигтай ажиллахын зэрэгцээ “Намрын ногоон өдрүүд” зэрэг нийгэмд чиглэсэн үйл ажиллагааг үнэ төлбөргүй зохион байгуулж эхэлсэн. Нийгэмд чиглэсэн ийм үйл ажиллагааг тогтмол зохион байгуулна. Түүнчлэн замын сангийн хөрөнгийг босгосноор нийслэлийн хэмжээнд 250 гаруй км авто замыг шинэчлээд байна. 2026 оноос нийслэл хоёрдугаар түвшний авто замууд болох Тойрог хурдны зам, Туулын хурдны замын төслүүдийн бүтээн байгуулалтыг эхлүүлнэ.  2026-2027 онд нийслэлийн өмчит аж ахуйн тооцоот байгууллагууд зардлаа бууруулж, үр дүнд суурилсан менежментийг хэрэгжүүлэх хэрэгтэй” гэлээ.

Танд санал болгож буй

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой
Нийгэм

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой

2025/10/30
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
Нийгэм

“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

2025/10/30
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна
Нийгэм

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?