Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй

2025/10/02
Л.Алтангэрэл: Сэлбэ голын доор чулуун бэхэлгээ хийснээр лаг хагшаас тогтохгүй
Share on FacebookShare on Twitter

Сэлбэ голын даланг хүчитгэх, голын урсцыг сайжруулах, болзошгүй үерийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Сэлбэ сэргэлт” төслийг эхлүүлсэн. Энэ хүрээнд эхний ээлжид Натур орчимд 1.4 км урт, 4-4.5 метр өндөр, төмөр бетонон хийцтэй хамгаалалтын түшиц ханыг бариад байна. Уг төслийн гүйцэтгэгчээр “Билгүүн Монгол Констракшн” ХХК ажиллаж байна.

УБЗАА-ны Хотын инженерийн дэд бүтцийн газрын дарга Л.Алтангэрэлээс тодруулахад “Түшиц ханын ажлаас гадна чулуун бэхэлгээний ажил хийж байна. Чулуун бэхэлгээ нь үерээс хамгаалах зориулалттай, мөн голын урсцыг тунгалаг байлгах юм. Түүнчлэн иргэдийн амарч, зугаалах орчныг бий болгох зорилгоор явган хүний зам, талбай, гэрэлтүүлгийг хийж байна. Иргэд энэ ажлыг дэмжиж буйгаа хэлж байна. Тус төсөл 2026 оны нэгдүгээр сард дуусахаар төлөвлөгдсөн” гэв.
2024 оны зургаадугаар сарын 20-ны өдрөөс түшиц ханын угсралтын ажил эхэлсэн бөгөөд 1400 метр түшиц ханын ажлаас өнөөдрийн байдлаар 30 орчим метр ханын ажил үлдээд байна. Гүйцэтгэгч компанийн зүгээс инженерийн шугам сүлжээг шилжүүлэх зэрэг асуудлаас болж хугацаа авч байгаа ч ажлыг хугацаанд нь бүрэн дуусгана гэдгийг хэлж байв.
Харин тохижилтын ажлын хүрээнд Сэлбийн эргээ дагасан хоёр талдаа 2 метр 50 см өргөнтэй явган хүний замыг барих юм. Одоогоор зүүн урд талын 247 м.кв талбайд явган хүний замыг хийж дууссан. Баруун далангийн явган хүний зам, тохижилтыг эхлүүлэхээр бэлтгэл ажлыг хангаж байна. Тохижилтын ажлыг “Силла групп” ХХК гүйцэтгэж байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?