Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо

2025/10/02
Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан боллоо
Share on FacebookShare on Twitter

Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх Үнэт цаасны зах зээлийн бодлогын зөвлөлийн ээлжит хуралдаан болж, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх хүрээнд хийгдэж буй онцлох ажлуудын талаар хэлэлцлээ.

Тухайлбал, “Гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүдийн Монгол Улсын хөрөнгийн зах зээл дэх оролцоог нэмэгдүүлэх, үнэт цаасны данс нээх үйл ажиллагааг хялбаршуулах чиглэлд шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх” чиг үүрэгтэй ажлын хэсгийн тайлантай танилцсан юм. Энэ хүрээнд гадаадын иргэн, хуулийн этгээдүүд Монгол Улсын хөрөнгийн зах зээлд данс нээж арилжаанд оролцох үйл ажиллагааг илүү хялбаршуулах хүрээнд LEI (Legal Entity Identifier) дугаар, Trulioo, Sumsub, e-KYC болон Portfolio Investment Account (PIA) загвар зэрэг олон улсад түгээмэл ашигладаг харилцагчийг хялбараар танин баталгаажуулах шийдлийн тохиромжтой хувилбарыг Монгол Улсад нэвтрүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Үүнтэй холбогдуулж холбогдох журам, зааварт өөрчлөлт оруулж Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаанд танилцуулах саналыг зөвлөлийн гишүүдээс гаргалаа.

Түүнчлэн “Үнэт цаас зээлэх, зээлдүүлэх үйлчилгээний журам”-ын төслийг  хэлэлцээд 2025 онд багтаж батлах мөн хөрөнгийн зах зээлийн дэд бүтцийн байгууллагууд холбогдох дүрэм, журамдаа нэмэлт, өөрчлөлт оруулах нь зүйтэй гэдэгт санал нэгдлээ. Үүний сацуу “Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо” ГҮТББ-аас хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, татварын орчныг сайжруулах хүрээнд хэрэгжүүлж буй болон цаашид хийхээр төлөвлөсөн ажлаа танилцуулсан бөгөөд зөвлөлийн гишүүд дээрх санал санаачлагыг бүрэн дэмжихээ илэрхийллээ.

Танд санал болгож буй

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ
Нийгэм

Хууль зүйн туслалцаа өгөх “Хуульч АІ” аппликейшныг хэрэглээнд нэвтрүүлж эхэллээ

2026/06/09
Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа
Нийгэм

Хөгжлийн банкны ТУЗ-ийн гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлж ТУЗ-ийн ердийн гишүүний нээлттэй сонгон шалгаруулалт зарлалаа

2026/06/09
Айл, өрх бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлье
Нийгэм

Айл, өрх бүр цахилгааны аюулгүй байдлыг хангаж, эрсдэлээс сэргийлье

2026/06/09

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?