Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа

2025/10/08
Энхийг сахиулагчдад төрийн одон, медаль гардууллаа
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад Энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн XIV ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүнийг төрийн одон, медалиар шагналаа. Тус ээлжинд Онцгой байдлын байгууллагынн 19 алба хаагч үүргээ амжилттай гүйцэтгээд ирсэн юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, даян дэлхийн энх амгалан, аюулгүй байдлын төлөө эр зориг, тэсвэр хатуужил, авхаалж самбаа, ур чадвараа дайчлан, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсэн энхийг сахиулагчдад төр, ард түмний нэрийн өмнөөс талархал илэрхийллээ. Алба хаагчид өнгөрсөн  жилийн хугацаанд Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсын энгийн иргэдийг хамгаалах, НҮБ-ын бааз, ажилчдын аюулгүй байдлыг хангах, хүмүүнлэгийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зэрэг үүргээ цагийн байдал, цаг агаарын хүнд нөхцөлд амжилттай гүйцэтгэснийг тэмдэглэсэн юм.

Ялангуяа энэ оны 4, 5 дугаар сард Өмнөд Суданы Юнити мужид болсон зэвсэгт мөргөлдөөний үеэр 1500 орчим иргэн, НҮБ-ын ажилчдыг бүрэн хамгаалалтад авч, аюулгүй байдлыг нь ханган, 800 орчим дүрвэгч бүхий цувааны хамгаалалтыг өндөр түвшинд зохион байгуулсныг онцоллоо.

“Монгол цэрэг” хэмээх нэрийг дуурсгаж яваа мянга мянган энхийг сахиулагч дайчдын гавьяа зүтгэл нь Монгол Улсын нэр хүндийг олон улсын тавцанд бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах бодлого, үйл ажиллагаанд жинтэй хувь нэмэр оруулж байгааг онцолж, энхийг сахиулагчдын бат бэх ар тал нь болж, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх, өрх гэрээ авч явах ачааны хүндийг үүрч байдаг гэр бүлд нь талархал илэрхийлж, аз жаргал, амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөсөн юм.

Манай улс 2002 онд Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улсад анхны хоёр цэргийн ажиглагчаа илгээсэн бөгөөд өнөөг хүртэл давхардсан тоогоор 22 мянга гаруй цэргийн алба хаагч энхийг сахиулах ажиллагаанд оролцоод байна.

Харин Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2012 оноос хойш даян дэлхийн энх тайвны төлөө дэлхийн орнуудын дайчин эрстэй мөр зэрэгцэн энхийг сахиулах үүргийг гүйцэтгэж, өнөөдрийг хүртэл 290 орчим алба хаагч цэнхэр дуулгатнуудын эгнээнд элсэн орсон юм.

Танд санал болгож буй

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2025/10/28
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Нийгэм

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

2025/10/28
ОБЕГ: Таны аюулгүй байдал-таны гарт
Нийгэм

ОБЕГ: Таны аюулгүй байдал-таны гарт

2025/10/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?