Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна

2025/10/09
“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулна
Share on FacebookShare on Twitter

“Эмээлт” эко аж үйлдвэрийн парк нь мал аж ахуйн бүх бүтээгдэхүүнийг хамарсан иж бүрэн кластер төсөл юм. Жилд 7.5 сая ширхэг арьс шир, 3 мянган тонн ноос, 5.8 мянган тонн ноолуур, 25 мянган тонн мах, 8 мянган тонн дайвар түүхий эдийг боловсруулах хүчин чадалтай.

Энэ нь Монгол Улсын нийт түүхий эдийн 43.5 хувийг боловсруулах боломжтой гэсэн үг юм. Түүнчлэн парк байгуулагдсанаар 5600 ажлын байр бий болох тооцоолол гарсан.

“Эмээлт” аж үйлдвэрийн паркийг зүүн, баруун гэсэн хоёр бүстэй байгуулах талаар төслийн ерөнхий инженер Т.Батдондог ярьж байна.

Тэрбээр “Паркийн зүүн бүсэд ноос ноолуур, арьс шир боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд тус бүсийн үйлдвэрүүдийн дэд бүтцийн шугам сүлжээ, үерийн далан, мэдээлэл холбооны далан, мэдээлэл холбооны сүлжээ зэрэг инженерийн байгууламжийн ажын зураг төслийг боловсруулж байна. Харин баруун бүсэд мах махан бүтээгдэхүүн, дайвар бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрүүд байрших бөгөөд зураг төсөл боловсруулах ажил хийгдэж эхэлсэн” гэв.

Ингэснээр мал төхөөрөх, мах боловсруулах, ноос, ноолуур, арьс шир болон дайвар бүтээгдэхүүний үйлдвэрүүд тус тусдаа төлөвлөгдсөн, харилцан уялдаатай ажиллах юм. Улмаар олон улсын стандартын дагуу махыг боловсруулсны дараа гарах дайврыг тусгай үйлдвэрт шилжүүлэн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Ноос, ноолуурыг ангилан боловсруулж, эцсийн бүтээгдэхүүн болгон дотоод, гадаадын зах зээлд нийлүүлнэ. Малын гаралтай аливаа түүхий эд, дайвар бүтээгдэхүүн бүрийг бүрэн ашиглаж, хаягдалгүй үйлдвэрлэлийн тогтолцоог бүрдүүлэх юм.

Тус парк нь Хан-Уул дүүргийн 13 дугаар хорооны Шар хөвийн хоолойд, хотын төвөөс 30 км зайд, нийт 539 га газарт байрлаж байгаа бөгөөд төслийн бүтээн байгуулалт үе шаттайгаар хэрэгжиж байна.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?