Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Улаанбаатар хотын мега төслүүдэд БНЧУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах санал солилцлоо

2025/10/17
Улаанбаатар хотын мега төслүүдэд БНЧУ-ын бизнесийн төлөөлөгчидтэй хамтран ажиллах санал солилцлоо
Share on FacebookShare on Twitter

Улаанбаатар хотын авто замын түгжрэл, агаарын бохирдлыг бууруулах, иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор Улаанбаатар хотын хөгжлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый тэргүүтэй бизнесийн төлөөлөгчдийг нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр болон албаны хүмүүс хүлээн авч уулзаж, хамтран ажиллах талаар санал солилцлоо. Уулзалтын эхэнд нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр Монгол Улс, БНЧУ хооронд 1950 оны дөрөвдүгээр сарын 25-нд дипломат харилцаа тогтоож, 75 жилийн хугацаанд хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн хэмжээнд хүрснийг онцлон тэмдэглэлээ.

Улаанбаатар хотоос хөгжлийн 24 мега төслийн талаар товч танилцуулгыг хүргэхэд БНЧУ-ын Эдийн засгийн танхимын дэд ерөнхийлөгч Радек Якубскый “Нийслэл хотоо хөгжүүлэхээр идэвхтэй ажиллаж байгаа та бүхний хичээл зүтгэлийг үнэлж байна. Төслүүдийн явц, ТЭЗҮ, судалгаа зэргээс харахад итгэл үнэмшил төрүүлэхүйц байгаа учир нийгэм, эдийн засгийн өндөр үр өгөөжтэй томоохон төслүүдийг бодит ажил хэрэг болгоход хамтран ажиллахдаа таатай байх болно” гэдгээ илэрхийллээ.

Нийслэлийн Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэр БНЧУ-тай Улаанбаатар хотын хөгжлийн 24 мега төсөл, тэр дундаа  метро, трамвай зэрэг дэд бүтцийн төсөлд хамтран ажиллаж, туршлага солилцохыг хүслээ. БНЧУ-ын “Ателиер Цунами” архитектур, бүтээн байгуулалтын компанийг үүсгэн байгуулагч, үйл ажиллагаа хариуцсан захирал Алеш Кртичка дотоодын болон олон улсын зах зээлд 33 жил үйл ажиллагаа явуулсан компанийнхаа туршлагын талаар онцоллоо.

Сонирхуулахад, Монгол Улс БНЧУ-тай бизнес, эдийн засгийн хувьд хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Чехийн дагнасан болон хамтарсан хөрөнгө оруулалттай компаниуд 1993 оноос хойш нийт 25.1 сая ам.долларын шууд хөрөнгө оруулалт хийж байжээ.

Танд санал болгож буй

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой
Нийгэм

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой

2025/10/30
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
Нийгэм

“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

2025/10/30
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна
Нийгэм

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?