Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Нийслэл, дүүргүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр ажиллаж байна

2025/10/17
Нийслэл, дүүргүүдийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах чиглэлээр ажиллаж байна
Share on FacebookShare on Twitter

Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг боловсруулахтай холбогдуулан нийслэлийн зүгээс дүүргүүдийн төсвийн хөрөнгө оруулалтын төлөвлөлтийг уялдуулах, мэдээлэл солилцох ажлыг зохион байгуулж байна.
Энэ хүрээнд НЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах, Хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Б.Гантулга нар өнөөдөр Баянгол, Хан- Уул дүүрэгт ажиллаж, ирэх оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нийслэлийн ерөнхий бодлого, хөгжлийн зорилттой нийцүүлэх талаар санал солилцлоо. Тус ажлын зорилго нь нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжих хөрөнгө оруулалтыг давхардалгүй, үр дүнтэй төлөвлөх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодит төслүүдийг санхүүжүүлэхэд оршиж буй.

Уулзалтын эхэнд Баянгол дүүрэгт 2026 онд дүүргийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийхээр төлөвлөсөн ажлын талаар мэдээлэл өглөө. Тухайлбал, ирэх онд
  • 19-р хороонд гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд 150 ортой Хүүхдийн эмнэлэг барихаар зураг төсвийг боловсруулсан,
  • 26-р хороо, “Нарны хороолол”-д 640 хүүхдийн суудалтай 141-р сургуулийн өргөтгөлийн барилга барихаар зураг төсвийг боловсруулсан /газрын зөвшөөрөлтэй/,
  • 26-р хороо, “Нарны хороолол”-д 360 ортой 100-р цэцэрлэгийн өргөтгөлийн барилга барихаар зураг төсвийг боловсруулсан /газрын зөвшөөрөлтэй/,
  • 3, 4-р хороолол буюу Энэбиш, Ард-Аюушийн өргөн чөлөөний 2,5км явган зам дагуух тохижилтын ажил хийхээр төлөвлөсөн,
  • 22-р хороо, Баянгол өндөрлөгийн 12 га талбайд тохижилт хийхээр төлөвлөсөн /нийт 65 айлын нэгж талбар чөлөөлнө/
  • Дүүргийн 20 байршилд авто зам шинэчлэх ажил хийхээр төлөвлөсөн,
  • Нийтийн эзэмшлийн 26 байрны фасад дулаалга, 25 байрны дээвэр засахаар төлөвлөсөн болон
  • Боловсролын салбар /сургууль, цэцэрлэг/-т хийхээр төлөвлөсөн ажлын талаар танилцууллаа.

Энэ үеэр Нийслэлийн ЗДТГ-ын Санхүү, хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Эрдэнэбадрах “Энэ уулзалт ирэх оны хөрөнгө оруулалтын хөтөлбөр, хэрэгжүүлэх төсөл, арга хэмжээг нийслэлийн ерөнхий бодлого, хөгжлийн зорилттой нийцүүлэх зорилготой. Ингэснээр нийслэл, дүүргийн түвшинд хэрэгжих хөрөнгө оруулалтыг давхардалгүй, үр дүнтэй төлөвлөх, иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн бодит төслүүдийг санхүүжүүлэх юм. 141 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын тухайд хөрөнгө санхүүг нь ирэх оны нийслэлийн төсөвт суугдахаар яригдсан. Бусад ажлыг хотын даргад танилцуулна” гэдгийг онцоллоо.

Танд санал болгож буй

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой
Нийгэм

СЗХ: Зам тээврийн ослын мэдээллийг цахимаар бүртгүүлж, даатгалын компанид шууд хандах боломжтой

2025/10/30
“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа
Нийгэм

“Гамшиг, аюулт үзэгдэл, ослын статистикийн эмхэтгэл 2017-2024 он” гарын авлагыг танилцуулах уулзалтыг зохион байгууллаа

2025/10/30
Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна
Нийгэм

Айл өрх, ААН-ийн яндангаас гарах утааг дрон ашиглан хянах туршилтын ажлыг хийж байна

2025/10/30

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?