Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

ОБЕГ: Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний сорилоор өндөрлөлөө

2025/10/17
ОБЕГ: Гамшгаас хамгаалах команд штабын сургууль удирдах бүрэлдэхүүний сорилоор өндөрлөлөө
Share on FacebookShare on Twitter

Монгол Улсын Шадар сайдын баталсан хуваарийн дагуу аравдугаар сарын 15-17-ны өдрүүдэд Онцгой байдлын ерөнхий газраас Дорноговь аймагт зохион байгуулсан Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн хүрээнд өнөөдөр удирдлагын багийн сорилыг зохион байгууллаа.

Тус сорил дадлагаар аймгийн Онцгой комисс, гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, аж ахуйн нэгж, байгууллагын удирдлагууд нэрвэгдэгсдэд анхны тусламж үзүүлэх, хүн нэг бүрийн хамгаалах хэрэгсэл өмсөх, гал түймэр унтраах, газар орныг шинжлэн, 3 үгт хаяг (What 3 words) апликэйшн ашиглан координатыг тодорхойлж, нуусан тэмдэгтийг олох, өөрийн болон хөдөлгөөнт удирдлагын байрны байршлыг тодорхойлох мэдлэгээ сорьсон юм.

Ийнхүү гурван өдрийн туршид гурван үе шаттайгаар зохион байгуулагдсан гамшгаас хамгаалах команд штабын сургууль амжилттай өндөрлөлөө.

Сургуулийг орон нутгийн сөрөн тэсвэрлэх, хариу арга хэмжээ авах чадавх, чадамжийг нэмэгдүүлэх, албад, мэргэжлийн ангиудын хамтын ажиллагааг сайжруулах замаар гамшгийн эрсдэлийг үе шаттай бууруулах, орон нутгийн түвшинд даван туулах чадавхыг бэхжүүлэх хүрээнд зохион байгуулж, оролцогчдын мэдлэг ур чадвар, хамтын ажиллагаа, удирдлага зохион байгуулалтын чадавхыг дүгнэсэн юм.

Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийн үе шат тус бүрийг нарийвчлан үнэлж, аймгийн удирдах бүрэлдэхүүнийг идэвх санаачлагатай оролцож, хамтран ажилласныг онцлон, дадлага сургуулийг нийлбэр дүнгээр ХАНГАЛТТАЙ үнэлгээтэй дүгнэлээ.

Сургуулийн хаалтын үйл ажиллагаанд ОБЕГ-ын дэд дарга, сургуулийн удирдагч, хурандаа Ц.Уранчимэг, Дорноговь аймгийн Засаг дарга, аймгийн Онцгой комиссын дарга О.Батжаргал, ОБЕГ-ын ГХСГ-ын дарга, сургуулийн штабын дарга, хурандаа Х.Сүхбаатар болон холбогдох албаны хүмүүс оролцсон юм.

Сургуулийн удирдагч, хурандаа Ц.Уранчимэг “Ард иргэдээ аливаа аюулаас хамгаалах нь төрийн нэн тэргүүний үүрэг, зорилт байхын зэрэгцээ гамшгаас урьдчилан сэргийлэх, даван туулахад нийт иргэний оролцоо, хариуцлага, өөрийгөө болон бусдыг хамгаалах, бие биедээ харилцан туслах чадвар ихээхэн чухал болохыг дэлхийн олон орны туршлага, сургамжаас харж болно. Ийм чадавхыг нийт нийгмийн хэмжээнд бүрдүүлэн төлөвшүүлэх зорилт бидний өмнө тавигдаж байна.

Команд штабын сургуулийн үндсэн зорилт ч үүнд чиглэсэн. Та бид эрсдэлийг тооцоолж, төлөвлөж, эрт сэрэмжлүүлэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээг зайлшгүй авч ажиллах шаардлагатай юм. Урьдчилан сэргийлэх арга хэмжээ гэдэг зөвхөн зөвлөмж, мэдээлэл хүргэх бус зөв төлөвлөж, урьдчилан тооцоолж, бодит арга хэмжээг хэрэгжүүлэх гэдгийг команд штабын сургуулиас ойлгосон гэдэгт итгэлтэй байна” хэмээн онцлон тэмдэглэв.

Дадлага сургуульд идэвх санаачлагатай оролцож аймаг, орон нутгаа манлайлан ажиллаж байгаа АОК, орон нутгийн гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн зарим алба хаагчдыг Онцгой байдлын ерөнхий газрын “Жуух бичиг”-ээр, Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын зарим алба хаагч, Онцгой байдлын газрын алба хаагчдыг “Онцгой байдлын албаны төлөө” 1, 2 дугаар зэргийн тэмдгээр шагналаа.

Танд санал болгож буй

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн
Нийгэм

Улаанбаатарт шөнөдөө 8 хэм хүйтэн

2025/10/28
Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай
Нийгэм

Г.Оюунтунгалаг: Түлш худалдан авч буй иргэд хаягийн мэдээллээ зөв эсэхийг шалгаарай

2025/10/28
ОБЕГ: Таны аюулгүй байдал-таны гарт
Нийгэм

ОБЕГ: Таны аюулгүй байдал-таны гарт

2025/10/28

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?