Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий
No Result
View All Result
Tsoh.mn
No Result
View All Result
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Эрүүл мэнд
  • Боловсрол
  • Хүмүүс
  • Дэлхий

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын нийт ажил 88 хувьтай үргэлжилж байна

2025/10/27
Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын нийт ажил 88 хувьтай үргэлжилж байна
Share on FacebookShare on Twitter

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто замын ажил 88 хувьтай үргэлжилж байна. Эхний ээлжийн 2.4 км авто замын асфальтбетон хучилтын ажлыг хийж дуусгаж, зургаадугаар сард зорчих хөдөлгөөнийг нээсэн. Өнөөдрийн байдлаар тус 2.4 км авто замын нийт ажлын явц 93 хувьтай байна. Тодруулбал, тохижилтын ажил 65 хувь, далан ухмалын ажил 100 хувь, зорчих хэсгийн ус зайлуулах лотки суурилуулалт 90 хувь, хашлага суулгах 96 хувь, замын тэмдэглэгээ 100 хувьтай байна.

Харин үлдсэн 1.5 км авто замын хөдөлгөөнийг аравдугаар сарын 30-нд нээнэ. Тус авто зам нь Ард Аюушийн өргөн чөлөөнөөс баруун тийш Содон хорооллын уулзвар хүртэл буюу үндсэн замаас Саппорогийн уулзвар уруудах байдлаар үргэлжилнэ. Авто замын нийт ажлын явц 80 хувьтай байгаа бөгөөд авто замын асфальтбетон хучилт дуусах шатандаа явж байна. Тодруулбал, талбайн цэвэрлэгээний ажил 74 хувь, ухмалын ажил 90 хувь, далангийн ажил 100 хувь, тулц хана 100 хувь, нэмэлт тулц хана 100 хувь, суурийн ажил 50 гаруй хувьтай үргэлжилж байна.

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох 3.9 км авто зам нь:

  • Зургаан эгнээ зорчих хэсэг, дөрвөн нүхэн гарц, нэг гүүрэн гарцтай бөгөөд Энхтайваны өргөн чөлөөний баруун хэсгийн ачааллыг 50 хүртэлх хувиар хуваалцах хүчин чадалтай.
  • Тус авто зам нь Ард Аюушийн өргөн чөлөөг Толгойтын авто замтай холбож, тухайн хэсгээр зорчих авто замын ачааллыг хуваалцаж, иргэдийн ая тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлж байгаа юм.

Танд санал болгож буй

Ирэх 10 хоногийн цаг агаарын төлөв
Нийгэм

Улаанбаатарт өдөртөө 14 хэм хүйтэн

2026/01/29
Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь
Нийгэм

Өнөөдөр хийх цахилгааны хязгаарлалтын хуваарь

2026/01/29
Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө
Нийгэм

Нийтийн тээвэрт цахим төлбөрийн систем нэвтрүүлснээр орлого 69.3 хувиар өслөө

2026/01/29

Leave a Reply Cancel reply

Your email address will not be published. Required fields are marked *

No Result
View All Result

Are you sure want to unlock this post?
Unlock left : 0
Are you sure want to cancel subscription?